ИРГЭД ӨӨРИЙН БАЙШИНГ БАРИХ АСУУДЛЫГ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ДААТГААД ХӨДЛӨНГИЙН ХЯНАЛТ ХИЙЛГЭХ НЬ ҮР ДҮНТЭЙ
ӨӨРИЙН БАЙШИНГ БАРИХ АСУУДЛЫГ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ДААТГААД ХӨДЛӨНГИЙН ХЯНАЛТ ХИЙЛГЭХ НЬ ҮР ДҮНТЭЙ ЗӨВ ШИЙДЭЛ ЮМ
"Энэхүү үгийг Эрчим хүчний хэмнэлттэй Амины Орон Сууцны Зөвлөгөөн дээр хамгийн их асуугдаж, хамгийн оновчтой хариултыг олон улсын экспертүүдээс сонссон хариулт юм"
"Эрчим хүчний хэмнэлттэй Амины Орон Сууц" Зөвлөгөөн 2 дахь удаагаа жил болгон уламжлал болон зохион байгуулагддаг "Барилга Экспо" Олон Улсын үзэсгэлэнгийн үеэр давхцаж зохион байгуулагдсан юм.
Энэхүү зөвлөгөөний өмнө Эрчим хүчний хэмнэлттэй хамгийн дулаан байшингийн технологиудын компаниуд болон материал үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнийг хамгийн дулаан байшингийн материал болохыг батлах арга хэмжээнд мэргэжлийн экспертүүдийн өмнө ямар нэгэн сурталчилгаа ярих боломжгүй бодит байдлаар батлах, баталгаажуулан "Эрчим хүчний хэмнэлттэй Амины Орон Сууц" Зөвлөгөөнд оролцох эрхийг олж авдаг юм. Энэхүү зөвлөгөөний Эрчим хүчний хэмнэлттэй хамгийн дулаан байшингийн шаардлагыг хангасан технологийн үйлдвэрүүдийн материалаар 60м2 байшин барьж газар дээр туршилт болон хэмжилтүүдийг хийж баталгаажуулдаг юм.
Та бүхэн дараах Эрчим хүчний хэмнэлттэй хамгийн дулаан байшин болох 60м2 байшингийн гүйцэтгэлийн ажлын явцтай танилцаж болно.
ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ
Газар
шорооны ажлыг гараар хийх нь зардал хэмнэнэ гэж манайхан ойлгодог юм.
Гэтэл техник машин механизмаар хийх нь цаг хугацаа хэмнэхээс гадна гараар
хийсэн зардал, техник ашиглаж хийсэн зардал хоёр эцсийн үр дүнд бидний хэлж заншсанаар дүндээ дүн
буюу гарах зардал нь ижилхэн байдгийг практикт баталсан болно.
ЭЛС, ХАЙРГАН ҮЕ
Өнгөн хөрсийг хуулж авчхаад шугаман суурь төлөвлөж хийхдээ дараа нь
нөгөө өнгөн хөрсний шороогоороо буцаагаад булах ажлыг хийдэг нь хамгийн
буруу бөгөөд том алдаа юм. Өнгөн хөрсийг хуулж аваад элс, хайрган үеийг
заавал хийж өгөх хэрэгтэй юм. Үүний дараа дулаалгын үе хийгдэнэ.
Дулаалгын үеийг EPS болон XPS хөөсөн дулаалгын үеийг 250см -ээс багагүй
байхаар хийж өгнө. Манайхны хамгийн хийх дургүй орхиж хийдэг уур ус чийг
тусгаарлагчийг дулаалгын үеийн өмнө заавал хийж өгөх шаардлагатай юм.
СУУРИЙН АЖИЛ
Суурийг манайхан хийхээр төлөвлөхдөө ихэвчлэн шугаман суурийг төлөвлөдөг.
Суурийн ажлыг хийхдээ заавал зураг гаргаж хийнэ. Тухайн байшин барих
Геодези буюу газрын өндөржилтийг кадастрын зурагтай уялдуулж багажаар
хэмжилт хийлгэх, үүний дараа Геологи буюу хөрсний шинж чанарыг
тодорхойлуулах эсвэл мэргэжлийн 30-45 жилийн туршлагатай геологийн
инженерүүд болон экспертүүдээс зөвлөх үйлчилгээ авч дагуулан очиж газрын
хөрсний шинж чанарыг тодорхойлуулан архитектор болон барилга бүтээц хийцийн инженерт
даалгавар өгөх, зөвлөгөө зааварчилагаагаар болон ойр орчмын барилгын
геологийн дүгнэлтийг үндэслэн дүйцүүлэн суурийн ажлын зураг хийлгэж
болно.
ХАНЫН ӨРӨГ БОЛОН ҮРГЭЛЖИЛСЭН БҮРЭН ЦУТГАМАЛ БЕТОНОН ХАНЫН АЖИЛ
Бидний сайн өрлөгчин гэж ойлгодог хүмүүс хүртэл ханын өрлөг өрөхдөө хазгай өрсөн байдаг. Тухайн өрлөгчин буруу мөн гүйцэтгэл сайн хийгээгүйгээс болж дараа дараагийн ажлуудад хүндрэл үүсдэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Учир нь фасадны хүмүүс засаад гүйцэтгэх үүргийг хүлээдэг юм. Энэ нь цаг хугацаа зардал мөнгө үрдэг гэдгийг одоо ч хүртэл барилгын салбарын хүмүүс хүлээн зөвшөөрч дуугүй ажилцгаадаг нь үнэн бөгөөд бодит байдал юм.
Тэгвэл ямар ч асуудалгүй мэргэжлийн өрлөгчин шаардлагагүй ханын өргийн ажлыг бага ангийн хүүхэдтэйгээ лего тоглоомоор тоглож байгаа юм шиг амархан гэр бүлээрээ хамтдаа өөрийн байшингаа барих боломжтой энэ технологи нь зураг дээрх ICF GERMAN THERMOBLOCK юм. Бид бага байхаасаа эхлээд л лего тоглоомоор өөрийн байшинг босгож тоглож өссөн байдаг шүү дээ... Энэ технологиор барихад 60м2 байшин 7 хоногт барьдаг учраас маш их зардал хэмнэдэг юм байна. Ингээд харьцуулаад бодвол 2 сар хийх 7 хоног хийх хоёрын аль нь бага зардлаар босох вэ? гэдгийг тооны машинаар бодохгүй ч амьдрал дээр байшин барихад зарцуулах зардал өдөрт дунджаар 500,000₮ - 800,000₮ төгрөг болдог гэдгийг хэн ч анзаардаггүй зардал бөгөөд батлагдсан тоо юм.
ЦАХИЛГААНЫ АЖИЛ
Цахилгааны
гүйцэтгэлийн ажил нь ил болон далд гэж хийгддэг. Цахилгааны холболтын
ажлыг иргэд дур мэдэж хийх тохиолдол маш их байдаг энэ нь гал гарсан
дүгнэлтийн ихэнх тохиолдол нь цахилгааны монтажаас оч үсэрч гал гарсан
байх ба цахилгааны галын мэдрэгч нь ажиллаагүйгээс болсон байдаг.
Тиймээс заавал мэргэжлийн хүнээр хийлгэх ёстойг гэдгийг орхиж болохгүй.
ДЭЭВЭР БОЛОН ХУЧИЛТЫН АЖИЛ
Иргэд дээвэр болон хучилтын үе давхрага, дулаалгын талаар төдийлөн тийм сайн ойлголтгүй байдаг байна. Учир нь манайхан ихэвчлэн шувуу нуруу буюу гурвалжин дээврийг төлөвлөдөг юм. Тэгэхдээ тухайн дээврийн адрын хөндий буюу хучилтан дээрээ дулаалгын үеэ дуусгах ёстой гэдгийг мөн энэ талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Нэг
давхар барилгад модоор дам нуруу хийх нь хамгийн тохиромжтой бөгөөд
дулаан дамжуулах гүүр хэзээ ч үүсгэдэггүй давуу талтай юм. Модон
дам нуруутай хийсэн тохиолдолд тодор таазны ажил хийх шаардлагагүй
модоороо байх нь сайхан мод үнэртээд маш гоё юм байна лээ...
Энэ
бол хавтгай дээвэр юм. Ийм дээвэр хийж байгаа тохиолдолд хучилтын ажлын
үе давхаргуудыг маш сайн хийж гүйцэтгэх ёстой юм. Хавтгай дээврийн
хамгийн сайн шийдэл болох ПВХ Мембран /Полимер Мембран/ LOGICROOF-аар
хийж гүйцэтгэх нь маш сайн юм.
ГАДНА ФАСАДНЫ АЖИЛ
Гадна фасадны ажил маш чухал манайхан түрхлэгийн үе давхаргууд гээд 5 үе давхар болдог гэдгийг хэзээ ч мэддэггүй. Учир нь ихэнх тохиолдолд мөнгөндөө тааруулан 2 үе давхаргыг л хийж мэднэ ийм фасад хийсэн тохиолдолд 2-3 жилийн настай гадна фасад болно. Бүх үе давхаргуудын ажлыг зөв бөгөөд маш сайн хийж чадвал 15-25 жилийн насжилттай болно. Нэмээд хамгаалалтын лакан түрхлэг болон дэвшилтэт технологийн янз бүрийн түрхлэгэн болон шүршдэг үе хийж өгвөл 30 жилийн наслалттай гадна фасад болох бөгөөд 5 таван жилээр хамгаалалтын үе давхаргыг хийгээд яваад байж болно шүү дээ...
Ийм
сайн чанарын гадна фасад хийх ёстой юм. Хүний олон жил цуглуулж,
хөдөлмөрлөж өөрийн мөрөөдлөө бүтээх хүслийг нь талаар болгож болохгүй
юм... Учир нь тэр байшин дотор хайр ургаж цэцгэлдэг юм.
ДОТОР ЗАСЛЫН АЖИЛ
Дотор заслийн таазыг модон дам нуруутай хийсэн тохиолдолд дан модоор үлдээж болно. Нэг бол зураг дээр харагдаж байгаа шиг уналттай таазны шийдэлтэй болгож болно.
ХАЛААТЫН ШИЙДЭЛ
Халаалтын
шийдлийг зургийн ажил хийлгэхээс өмнө шийдсэн байх ёстой. Манайхан нэг
үе шалны халаалт руу шуурсан юм. Учир нь эхлээд хөрөнгө оруулах зардал маш
бага хэдий ч хэрэглэх явцад Монгол хүний биеийн онцлогт тохирохгүй байхаас
гадна ашиглалтын зардалд цахилгааны мөнгө маш өндөр гардаг гэдэг нь
амьдрал дээр батлагдсан. Тэгээд буцаад нүүрс түлдэг нам даралтын зуухаар
шийдэхээс өөр аргагүй гэж үзсэн хэдий ч бууж өгөөгүй юм. Дахиад
халаалтын сайн шийдлийн эрэлд гарч ёстой төрөл бүрээр нь досолтой,
досолгүй сайн чанарын магистралан буюу шугам хоолойгоор халаах цахилгаан
шийдлүүдийг толгой эргэм олон төрлөөр нь туршиж мөн янз бүрийн тенээр халаах
халаагуурыг туршиж халаалтын асуудлаа шийдэж ёстой сая саяар нь
цахилгааны зардалд шатаж эхэлсэн юм. Тэгээд нэг юм тогтож цахилгаан
зуухаар халаах төрөл бүрийн шийдлүүдийг оруулж ирэх газрууд ихэссэн.
Гэсэн хэдийн ч цахилгаан зуух жишээ нь 100м2 талбайг халаахын тулд
12кВт-аар халаах нь хуучны хоцрогдсон шийдлүүдийг бодвол зардал бага
230,000₮ - 680,000₮ -ийн хооронд шийдээд эхэлсэн бол одоо харин үүнээс
2-3 дахин бага зардлаар халаах цахилгаан шийдлийг хайдаг болсон.
Одоогоор Монгол Улсад 100м2 талбайг 4,5кВт-аар халаадаг шийдэл бол РЕССИ
цахилгаан халаагуур байна. Энэ шийдэл нь Сибир технологи гэдгээрээ
хатуу ширүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд ойрохон бөгөөд хамгийн тохиромжтой халаалтын шийдэл байгаад
байгаа юм. Ёстой 1-2 дахин бага цахилгааны төлбөр гарна гэсэн үг юм.
Цахилгаанаар халаахаар шийдсэн бол дулаан алдагдал маш бага байшин байх
ёстой гэдгийг мартаж болохгүй.
ЦЭВЭР БОХИРЫН ШИЙДЭЛ
Цэвэр бохирын шийдэл нь септик танк байдлаар шийдэх нь элбэг болсон байна. Эхний шийдэл соруулдаг энгийн шийдэл байна. Дараагийн шийдэл саарал усаа хөрсөнд шингээх шийдэл байна. Харин одоогоор сүүлийн шийдэл нь эко шийдэл байх шиг байна. Энэ эко шийдэл нь газрын хөрсөнд бохир оруулахгүйгээс гадна саарал усаа 99,8 хувь цэвэршүүлдэг технологийн шийдэл байна. Манайхаас бусад улс оронд энэ саарал усаа шүүлтүүрээр дахин цэвэршүүлэн ундны усандаа хэрэглэдэг байна. Өнгөрсөн жил билүү дээ усны хэлэлцүүлэг болж манай улсын хөрсний
бохирдол 80 метр гүнд хүртлээ нэвчсэн байна гэдгийг баталсан талаар яригдаж
иргэд гүний цэвэр ус уухын тулд 150м гүнээс гаргаж уух боломжтой гэдгийг
тогтоогоод гэр хороололд шинээр худаг ухахыг хориглох шийдвэр
хэлэлцүүлгээс гаргасан санагдаж байна. Одоо энэ шийдвэр хэрхэн
хэрэгждэг юм болдоо иргэд гүний ус ууж байна гэж андуураад хамгийн бохир
ус хэрэглэж байгаа юм биз дээ...
Энэ ICF GERMAN THERMOBLOCK нь иргэд өөрсдөө байшингаа барих хамгийн энгийн хялбар худран технологи юм. Харамсалтай нь хүмүүс өөрөө хийчихнэ гээд манайхан блокоо аваад цаашаа эргээд нөгөө л би чаднуудаараа бариулаад байгаа учраас "Буйман Харш" ХХК нь Эрдэмтэн докторууд, Зѳвлѳхүүд, Архитекторууд, Инженерүүд, Судалгааны баг, Залуучууд олон жилийн хугацаанд нэгдэж хамтарч, шинжлэх ухааны үндэслэлтэй олон арван туршилтуудыг хийж амьдралын хөрсөн дээр буюу газар дээр буулгасан хамтын ажиллагааны үр дүнд амины орон сууцны угсралт, гүйцэтгэлийн жишгийг бий болгох зорилготой ажиллаж байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 80807374, 94002542
Comments
Post a Comment