ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙГ НОГООН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ БҮРТГЭЖ ЭХЭЛСЭН БАЙНА
ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙГ ХАШААНДАА АМИНЫ ОРОН СУУЦ БАРИХАД НЬ
ЗОРИУЛСАН 20%-ИЙН БУЦАЛТГҮЙ САНХҮҮЖИЛТТЭЙ НОГООН ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ
ШААРДЛАГА ХАНГАСАН ИРГЭДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА.
GIZ-Германы олон
улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, MBA-Монголын Банкны Холбоо,
ToC-Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо, БУЙМАН ХАРШ ХХК НАР ХАМТРАН
ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН Хөнгөлөлттэй ЗЭЭЛИЙН төсөл ХӨТӨЛБӨРИЙГ
НЭЭЖ БАЙНА.
ТА Эрчим хүчний хэмнэлттэй, хамгийн ДУЛААН байшинг /АОС/
"Буйман Харш" ХХК-аар бариулсан тохиолдолд 50-60м2 хүртэлх амины орон
сууцны 20% буюу 12 сая төгрөг хүртэлх санхүүжилтийг буцалтгүй буюу
буцааж авахгүйгээр олгоно.
GIZ-Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тавигдах шаардлага:
- Иргэн та нийслэл Улаанбаатар хотын дүүрэгт гэр хороололд өмчилсөн газартай байх
- Нийтийн орон сууцгүй буюу байргүй байх.
MBA, ToC-ны зүгээс тавигдах шаардлага:
- Үндсэн зээл хүсэгч нь Монгол Улсад оршин суудаг, Монгол Улсын иргэн байх
- АМИНЫ ОРОН СУУЦ БАРИХ Урьдчилгаа төлбөрийг 20% буюу 10-15 сая төгрөг төлөх боломжтой байх
- Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар зээлийн муу түүхгүй байх
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх
- Үндсэн зээл хүсэгч нь цалингийн орлоготой бол сүүлийн 1 жилийн хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх
- Банкны бусад зээлийн шалгуур
Дээрх
шалгуурыг хангасан иргэнд 20%-г GIZ-Германы олон улсын хамтын
ажиллагааны нийгэмлэгийн зүгээс буцалтгүй санхүүжилтаар, Иргэн өөрийн
зүгээс 20%-н урьдчилгаа төлөөд, үлдсэн 60%-ийг MBA-Монголын Банкны
Холбоо, ToC-Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо хамтран төсөлд оролцож
буй Банкнуудаар дамжуулан амины орон сууцны ипотекийн 10-15 жилийн
хугацаатай, 8%-12%-ийн ногоон зээлд хамрагдан сард ердөө 350-450 мянган
төгрөг төлөөд Эрчим хүчний хэмнэлттэй, хамгийн ДУЛААН байшинтай
/АОС/ болох боломжийг гэр хорооллын иргэдэд олгож байна.
Дээрх шалгуурыг ханган Хөнгөлөлттэй нөхцөлөөр АОС-тай болохыг хүссэн иргэд "Буйман Харш" ХХК-ийн менежерүүдтэй холбогдоно уу?
Та хөтөлбөртэй холбоотой мэдээллийг 80807374, 99773678, 80707374, 94002542 дугааруудаас лавлана уу?
Эрчим хүчний хэмнэлттэй, хамгийн ДУЛААН байшин /АОС/ бариулах захиалга өгөх бол: 80807374, 99773678, 94002542, 99016655 дугааруудаас лавлана уу?
Die Mongolei gehört zu den am dünnsten besiedelten Ländern der Welt. Als Binnenland ohne Zugang zum Meer und mit extremen klimatischen Bedingungen ist das Land von schwierigen natürlichen Verhältnissen geprägt. Knapp die Hälfte der Bevölkerung lebt auf dem Land, zum Teil als sesshafte und zum Teil als nomadisierende Viehhalter.
Die mongolische Regierung verfolgt einen wirtschaftlichen und politischen Transformationsprozess von einer zentral verwalteten Planwirtschaft hin zu einer sozial orientierten Marktwirtschaft mit demokratischen Strukturen. Der friedliche und demokratisch gestaltete Wandel ist ein entscheidender positiver Standortfaktor für die Mongolei.
Die nachhaltige Nutzung der natürlichen Ressourcen und Energiequellen sowie ein Wirtschaftswachstum, das allen Bürgern gleichermaßen zu Gute kommt, gehören gegenwärtig zu den größten Herausforderungen des Landes.
МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХОЛБОО
Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо “ТоС
Холбоо”-г Монголын Банкны Холбооноос 2017 оны 12 дугаар сард үүсгэн
ГҮТББ-ын хэлбэрээр үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдөр Монголын банкны
салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бүх 15 банкийг нэгтгэн үйл
ажиллагагаагаа явуулж байна.
ТоС Холбоо нь Монгол Улсын санхүүгийн
салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл
ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө
оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн
өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг.
Түүнчлэн тогтвортой санхүүтэй
холбоотой тулгарч буй асуудлуудад Гишүүдийн үйл ажиллагааг нэгтгэн
чиглүүлж, шийдэл боловсруулан, Монгол Улсын байгаль орчин, нийгэм, эдийн
засгийн тэнцвэртэй хөгжилд хувь оруулан ажиллах зорилттойгоор ажиллаж
байна.
МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО
ХОЛБООНЫ ТУХАЙ
Монголын Банкны Холбоо нь Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банкны болон бусад санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус төрийн бус байгууллага юм.
Тус Холбоо нь Монгол Улсын банкны салбарын хөгжлийг дэмжих, санхүүгийн салбарын дэд бүтцийг бүрдүүлэх зорилгоор банк, санхүүгийн чиглэлээр сургалт дагнан явуулах академи, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх төв, зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэх байгууллага болон ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх корпораци зэрэг байгууллагуудыг гишүүн байгууллагуудын хамт үүсгэн байгууллаа.
Анх 2000 онд үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө арилжааны 14 банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Зээлийн батлан даалтын сан, Сумитомо Мицуи банкны корпорацийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, Токио Мицүбиши банкны Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, Банк оф Чайна Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар, ЮнионПэй Интернейшнл, Зээлийн мэдээллийн төв ХХК, Банк санхүүгийн академи, Монголын ипотекийн корпораци ХХК зэрэг компаниудыг эгнээндээ нэгтгэсэн 24 гишүүнтэй санхүүгийн салбарын мэргэжлийн холбоо болон өргөжөөд байна.
Гишүүн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг бий болгох, банкны салбарт болж буй үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг харилцагчид, олон нийтэд хүргэх зорилгоор 2007 оноос хойш өөрийн нэрийн сонин, сэтгүүлийг гаргаж эхэлсэн бөгөөд одоо MBA Email Newsletter-ийг цахим хэлбэрээр, мөн түүнчлэн www.mba.mn цахим хуудас, твиттер, фейсбүүк cувгуудаар дамжуулан мэдээллээ тогтмол хүргэж байна.
Манай байгууллага нь банк, санхүүгийн мэргэжилтнүүдийн нэгдэл, мэргэжлийн холбоо болохын хувьд Холбооны ажлын албаны дэргэд мэргэжлийн зөвлөлүүдийг байгуулан ажиллуулж байна. Мэргэжлийн зөвлөл байгуулагдсанаар гишүүн байгууллагуудын мэргэжилтнүүд чиглэл чиглэлээр уулзаж, мэдлэг, туршлагаа хуваалцах, хамтдаа хөгжих, цаашлаад тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зэргээр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Холбооны өдөр тутмын
үйл ажиллагааг Удирдах Зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэр, өгсөн
чиглэлийн дагуу гүйцэтгэх захирлаар удирдуулсан ажлын алба явуулж байна.
Та хөтөлбөртэй холбоотой мэдээллийг 80807374, 99773678, 80707374, 94002542 дугааруудаас лавлана уу?
Эрчим хүчний хэмнэлттэй, хамгийн ДУЛААН байшин /АОС/ бариулах захиалга өгөх бол: 80807374, 99773678, 94002542, 99016655 дугааруудаас лавлана уу?
Baccarat - Online Casino in Australia | Free & Real Money
ReplyDeleteIn this guide to online casinos that accept real money players, you will learn how to make sure you're always getting septcasino the febcasino most out งานออนไลน์ of the online