ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ, ХАМГИЙН ДУЛААН БАЙШИНД 20%-ИЙН БУЦАЛТГҮЙ САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

ХАШААНДАА САЙХАН БАЙШИН БАРИАД ХАШААГАА НОГООН БОЛГОХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОЛОО

Гэр хорооллыг бүхэлд нь шийдэж чадах том ажлын эхлэлийг амжилттай тавьж чадсан GIZ, MBA, ТоС мөн багийн хамт олондоо баяр хүргэе. Үргэлж дэмждэг хамтрагчид даа маш их баярлалаа.
GIZ Германы Хамтын Ажиллагааны Сан, MBA Монголын Банкны Холбоо, ToC Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо болон "Буйман Харш" ХХК хамтран зорилтод бүлгийн иргэдийг Амины Орон Сууц /АОС/ барихад 20%-ийн буцалтгүй санхүүжилт олгох хөтөлбөрийг эхлүүлж байна.

Хөтөлбөрт хамрагдах шаардлага:

1. Нийтийн Орон Сууц Өмчлөөгүй байх /Зарсан болон лавлагаанд байхгүй байх мөн АОС эзэмшдэг байж болно./

2. Нийслэлийн УБ хотод гэр хороололд өөрийн өмчлөлийн газартай байх /Зуслан лагерт хамаарахгүй мөн Эзэмшлийн газар байж болно/

3. Банкны зээлд хамрагдах нөхцөл
- 20% буюу 12 сая төгрөг хүртэлх санхүүжилтийг буцааж авахгүй
- 20% буюу 12 сая төгрөгийн урьдчилгаа төлнө
- 60% буюу 36 саяас 42 сая төгрөгийн санхүүжилтийг АОС ипотекийн 8% болон ногоон зээлд хамрагдан 15 жилийн хугацаатай авна.

Та дараах 50м2 3 өрөө байрны хэмжээтэй АОС-ыг сонгоод хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой.
- Эрчим хүчний хэмнэлт-64%, CO2-4.8 тонн/жил
- Үргэлжилсэн бүрэн цутгамал бетонон АОС/ICF Thermoblock
- Хамгийн дулаан байшин (97%)
- Барилгын насжилт өндөр технологи
- Гал дэмждэггүй (1098 °C)-д 4 цагийн турш тэсвэртэй
- Хар салхи, Газар хөдлөлт, Байгалийн гамшигт өндөр тэсвэртэйг олон улсын экспертүүд баталсан
- Өвөл дулаан, Зун сэрүүн байгааг туршилтаар баталсан

Үргэлжилсэн бүрэн цутгамал бетон барилгын технологи болох ICF THERMOBLOCK нь Монгол Улсын хүйтэн ширүүн уур амьсгалтай ижил төстэй газруудад АНУ, Канад, Герман, Орос (Сибир) зэрэг улс орнуудад 30 жилийн турш амжилттай ашиглагдаж буй барилгын систем юм. Барилгын салбараас үргэлжилсэн бүрэн цутгамал бетонон барилга нь үл хөдлөх хөрөнгийн салбарт хамгийн өндрөөр үнэлэгддэг байна.
 Хашаандаа бүтэн амьдрал бүтээх боломж байна.


ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР МАШ ДӨТ 5 АЛХАМ

1-р алхам: Гол шаардлагыг хангасан байна.

2-р алхам: Банканд хандана. Аль ч банкнаас зээл авах боломжтой гэдгийг тодорхой болгоно. /Миний зээл ямар ч асуудалгүй гарна гэвэл шууд 3-р алхмыг сонгоно/

3-р алхам: "Буйман Харш" ХХК-тай гэрээ байгуулах /Гурвалсан гэрээ байгуулагдана/

4-р алхам: Санхүүжилт шийдэгдэж АОС барих ажил эхэлнэ.

5-р алхам: Компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 80807374, 94002542 дугаараас асуух

Бага дунд орлоготой иргэд, залуу гэр бүлүүдийг санхүүгийн дарамтгүйгээр орон байртай болгох зорилгоор мөн "Өөрийн Байшин" хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц зөвлөгөөний хамгийн бага дулаан алдагдлын шалгуурт тэнцсэн дэвшилтэт технологийн материал нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагууд тэр дундаа ICF Герман технологийн термоблокны үйлдвэрийн "БауБлюс" ХХК болон цаашид ипотекийн амины орон сууцны зээлийг бий болгох үндэслэлээр загварын байшин барих ажлын зураг төслийг "Хаадын Мөр" ХХК боловсруулж "Буйман Харш" ХХК угсралт гүйцэтгэлийн ажлыг хийхээр болов.

"Буйман Харш" ХХК нь Эрдэмтэн докторууд, Зѳвлѳхүүд, Архитекторууд, Инженерүүд, Судалгааны баг, Залуучууд олон жилийн хугацаанд нэгдэж хамтарч, шинжлэх ухааны үндэслэлтэй олон арван туршилтуудыг хийж амьдралын хөрсөн дээр буулгасан хамтын ажиллагааны үр дүнд амины орон сууцны угсралт, гүйцэтгэлийн жишгийг бий болгох зорилготой ажиллаж байна.
https://www.facebook.com/Buimankharsh

Comments

  1. Sain bnuu 80mkv baishin yamar urtguur bosoh ve

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе

      1м2 үнэ 1,100,000₮ - 1,300,000₮ /Суурийн ажил болон Цэвэр бохирын ажлын дүн хувьсна/

      Delete

Post a Comment

Popular Posts