❓ ЗУРАГ ҮНЭГҮЙ - 50% ХЯМДРУУЛЛАА ❗️❗️❗️

БАРИЛГЫН САЛБАР ХАРИУЦЛАГАГҮЙ БИ ЧАДНУУДААС САЛАХ ЦАГ НЬ БОЛСОН

Зураг үнэгүй гэж байгаад л барилгын талаар ойлголтгүй хүмүүсийг тархидаж, хийж өгнө гэж бүлтэрсэн ажлаа дуусгаж чадахгүй алга болдог нөхдүүдээс салах цаг нь болсон...

Иргэд амины сууц бариулах гэж байгаа бол маш сайн судлах нь зөв шүү... Энэ би чадна гэдэг нөхдүүд урдуур гүйцгээгээд хүмүүст сайхан юм амлаад чихэн дээр нь цэцэг ургуулаад үнэхээр ажил хийлгэхгүй юм аа...

Иргэд ядаж энэ нөхдүүдэд боломж олгож дэмжээд эд хөрөнгөөрөө хохирохыг сонгож байгаа бол одоо яая гэхэв...

Үнэгүй болгох тавин хувь хямдруулах гэдэг зүйл хязгаартай 50 саяын байшинг 100 саяар барьж өгч байгаа бол 50% хямдруулаад, дээрээс нь зураг үнэгүй гээд таны хаусны материалын чанараас хумсалж 80-100%-н ашигтай ажиллана аа гээд жуумалзаад суух мөн таны кармандахыг тоолж суудаг энэ би чаднуудаасаа барилгын салбар мөд салж чадахгүй юм шиг байна. Учир нь мэргэжлийн хүмүүс цөөхөн харин мөнгөтэй бизнесменүүд олон байгаад байгаа болохоор... хэсэгтээ салж чадахгүй байх!

Харин иргэд та бүхэн мэдээлэлтэй, мэдлэгтэй болж маш сайн судалж харьцуулж мэргэжлийн экспертүүдэд мөнгө төлж хөндлөнгийн хяналт хийлгэдэг болчихвол их амархан цэгцрэх болно... дараа нь дуусгаагүй алга болсон гэж харамсахгүй шүү дээ...


Comments

Popular Posts