ТӨСӨЛ-А50
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН ЗУРАГ ДУУСЛАА
Бидний ТББ-ын хэрэгжүүлж буй "Өөрийн Байшин" Хөтөлбөрийн "ТӨСӨЛ-А50"-ын хамт олон хамтдаа бүтээлцсэн Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны БАРИЛГА АРХИТЕКТУР-ын зураг зурагдаж дууслаа. БА-ын үе шатанд Архитекторууд, Зөвлөхүүд, Инженерүүд зөвшилцөж багагүй л маргалдсаны эцэст бидний анхны төсөөллүүд хэвээрээ зурагдаж дууслаа. Одоо ББ, ЦБУ, ЦАХ, ХАС, ХД зэрэг зургийн даалгавар боловсруулж зургийн инженерүүдэд өгч зуруулах хугацаа 7-14 хоног болно. Ингээд бүх зургууд Зөвлөхүүд, Экспертүүдээр хянуулсаны даараа ТӨСӨВ хийгдэнэ. Төсөв 5-7 хоног болно. Төсөв хийгдэх үед хамтдаа багагүй ярилцана.
Ингээд зураг төсөл маань Олон улсын хамтын ажиллагааны сан, Монголын банкны холбоо, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо, БХБЯ, БХТ зэрэг байгууллагуудаар батлагдаж бүх банкууд дээр очно. Үүний дараа А50-ын хамт олон энэ зураг төсөл дээрээ Угсралтын компаниа сонгож гэрээгээ байгуулан банканд очиж ногоон зээл дээр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг гэр бүлийн хэрэгцээний газар дээрээ бариулахаар зээл судлуулна. Ингээд танд зээл гарахаар болсон тохиолдолд Гурвалсан гэрээ байгуулагдаж таны урьдчилгаа 10% хувь, Олон улсын хамтын ажиллагааны сангаас 30% хувь буюу 18сая хүртэлх санхүүжилт Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулах гэрээ байгуулсан компаний дансанд шилжиж барилгын ажил эхлэнэ. Олон улсын хамтын ажиллагааны сан, Монголын банкны холбоо, Тогтвортой санхүүгийн холбооноос Аудитор томилогдож барилгын явцын үе шатыг хянана. Ингээд дараа дараагийн санхүүжилтүүд барилгын явцын хамт хянагдаж 30%, 30%-аар хийгдэж барилгын ажил 1 сар орчмын хугацаанд ашиглалтад орж, Та аавын бор аяганы хамт түлхүүрээ гардаж авна.
"ТӨСӨЛ-А50"-ын хамт олонд амжилт хүсье.
Comments
Post a Comment