ХАМГИЙН ДУЛААН БАЙШИНГИЙН ЦОНХ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ХАМГИЙН ДУЛААН БАЙШИНГИЙН ЦОНХ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Энэ удаагийн нийтлэлээрээ амины орон сууцны цонх хамгийн дулаан байшингийн стандартад нийцэхийн тулд ямар шаардлага хангасан байх вэ? гэх асуултад товчхон хариулах үүднээс энэ мэдээллийг оруулж байна.

Эхлээд өөрсдийн туршлагаас эхэлье. Тухайн үед том цонх боломжгүй гэдэг ойлголтыг эвдэж байшингийн зургаа гаргахдаа шалнаас тааз хүртэл ёстой л хүн бүрийн хүссэн том цонхыг тултал хийсэн юм. Хамгийн дулаан байшингийн том цонхны эрэлд гарч багагүй хугацаанд судалсан юм. 2014 он юм байна тэр үед манай улсад том цонхны асуудлыг шийдэх технологи тийм ч хангалттай сайн хөгжөөгүй дээр цонх хийдэг олон компани байдаг ч энэ шаардлагад нийцэх нэг ч үйлдвэр байсангүй. Тэгээд эцсийн үр дүнд ОХУ-ын Сибирийн хүйтэнд тэсвэртэй том цонхны асуудлыг шийдэж чадах үйлдвэрийг зорьсон юм.

Тэгээд хөгжилтэй нь өвлийн хүйтнийг маш сайн давах талаар л бодож байснаас биш зуны халуунд яах талаар бодож амжаагүй байлаа. Тэгээд нарны хэт ягаан туяаг 80% шүүх буюу нэвтрүүлэхгүй LTN гэдэг наалтын талаар сонсож билээ. Энэ нь өвөл гадна хүйтэн - 35-40 градусын температурыг дотогш нэвтрүүлэхгүй мөн дулааныг цонхоор гадагш алдахгүй байх гээд олон давуу талуудыг шингээж үйлдвэрлэдэг гэдгийг ойлгож авсан юм. Манайхан вакуум цонх гэхээр 100 айлын булан тохойд эсвэл шууд гараар наагаад хийдгийг вакуум цонх гэж ойлгож болохгүй гэдгийг хатуу ойлгосон юм. Ингээд тоочоод яриад байвал маш олон зүйлийг ярих шаардлагатай болно.

Гол яриандаа оръё. Эрчим хүчний хэмнэлттэй хамгийн дулаан байшингийн цонх 3 давхар эсвэл 4 давхар шилтэй байж болно. Дулаан техникийн хөрвүүлсэн эсэргүүцэл нь 0,75 м2хС*/Вт, UF 0.92 W/B2K мөн Монгол Улсын стандарт "MNS 5830-2008, MNS 5874-2008" бүрэн хангасан байх салхины ачаалал C5 2000PA гээд одоогийн манай улсад мөрдөгдөж байгаа ISO 9001, 14001 болон евро-стандартын шаардлагыг хангасан байхыг шаардах хэрэгтэй.

Манай улсад 2020 оны 1 сард аргон хийтэй цонх үйлдвэрлэж эхэлсэн. Мөн дагаад маш олон шийдлүүд бий болсон. Одоо бид том цонхны асуудлыг томоос нь айхгүйгээр дотооддоо шийдэж чадахаар болсонд үнэхээр таатай байна.
 
 

Comments

Popular Posts