ЗАЛУУЧУУД 6000 ӨРХТЭЙ СУУРИН БАЙГУУЛНА
Өөрсдөө Нэгдсэн Өмчлөгчдийн
Манлайлагч Өрхийн Нэгдсэн Холбоо
100 шарк яах вэ? гэж асууж байна.
1. 6000 өрхтэй суурин байгуулах үйл ажиллагааны зардлыг дундаасаа гаргана.
2. Нэг шарк дундажаар 8,5 сая төгрөгийн зардлыг хөрөнгө оруулалт хэлбэрээр гаргана.
3. 50% нь зураг төслийн зардалд зарцуулна.
4. 50% нь үйл ажиллагааг хялбарчлах, удирдах платформын хөгжүүлэлэлтэд зарцуулна.
5. 6000 өрхтэй суурин байгуулах үйл ажилгааг хамтран зохион байгуулалцах модераторын үүрэг гүйцэтгэнэ.
6. Шарк бүр 6000 өрхтэй суурин байгуулалцсан бүтээн байгуулалтаас 15%-ийн ашгийг хувиарлана.
7. Өгөөж нь 1 шаркад 2,016,000,000 /нэг тэрбум арван зургаан сая/ төгрөг байна.
8. Дунджаар 8,8 жилдийн хугацаа зарцуулна.
Суурийнгийн байршлыг одоогийн байдлаар Улаанбаатар хотоос 18-28км-ын зайд байхаар мөн 80-90км-ын зайд байхаар төсөөлж байгаа юм. Төвөөс зүүн, баруун, босоо тэнхлэгийн дагуу байхаар ярилцах сэдэвийг эхлүүлж байна.
- Ультрасоник компанийн ерөнхий захирал Чимэдцэцэг: Өөрийн бодлоо хуваалцахдаа таатаа байна. Миний бодлоор зүүн, баруун, босоо тэнхлэгийн дагуу, төв зам дагуу төлөвлөх нь зүйтэй гэхдээ 6000 өрхийг нэг дор төвлөрүүлэх нь зөв үү? харин 2000-аар болгоод 3 байршилд төлөвлөвөл их зүгээр санагдаж байна.
- Өөрийн Байшин Үндэсний хөтөлбөрийн тэргүүн Батцэнгэл: Бид дөнгөж ярьж эхэлж байна. Клубхаус дээр бид анхны хэлэлцүүлэгээ өрнүүлж байна. Цаашид бид энэ ажилд технологийн шийдлүүдийн давуу талуудыг ашиглах бөгөөд үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болно. Үүний эхлэл бол OWNHOUSE платцорм юм. Энэ платформоор дамжуулан 1 хүн, 100 хүн биш 6000 хүн санаа бодлоо хуваалцаж маш олон талаас нь нээлттэй ярилцаж, хамгийн зөв шийдлүүд дээр тогтож ярилцах түүнийг олонхын саналаар батлах арга замаар 6000 өрхтэй суурин байгуулах болно.
- Гадаадаас оролцож буй иргэн Зайсан: Та бүхний энэхүү санаачлага үнэхээр таалагдлаа, залуучууд нэгдэх цаг нь болсон. Харин та бүхэн энэ ажлаа эхлүүлэхдээ, газар орон сонгохдоо, тухайн нутагын онцлог давуу талуудыг устгахгүй байх тал дээр маш их ач холбогдол өгч хамтарч ажиллаарай. Жишээ нь тус нутаг усанд байдаг эмийн ургамлыг судлах хэрэгтэй учир нь дэлхий дээр байхгүй ховор эмийн ургамал байх тохиолдлууд Монгол Улсад маш олон байдаг үүнийг нэн анхаарч үзэхийг хүсэж байна.
ЯАЖ ОРШИН СУУГЧ БОЛОХ ВЭ?
Бид 6000 өрхтэй суурин байгуулах ажлыг гэнэтхэн гоё санаа орж ирээд, тэгээд түүнийгээ сүртэй яриад сууж байгаа зүйл бол огт биш юм. Бид үүнийг маш олон талаас судалж, бага багаар хийж, бүтэлгүй болдог олон туршлагуудыг туулсан юм. Манай багийн залуучууд хамгийн багадаа 11 жилээ зориулж, 25-35 жилийн туршлагатай хүмүүс нэгдэж чадсан ажлын нэг хэсэг юм.
Та бүхэн 6000 өрхтэй суурингийн оршин суугч болох хүсэлтэй байгаа бол албан ёсны пэйж хуудасны бүртгүүлэх товч дээр дараад бүртгүүлээрэй. Мөн доорх бүртгэлийн форумаар шууд бүртгүүлэх боломжтой.
Оршин суугчдын бүртгэлийн форум: https://bit.ly/3mZdfSK
Оршин суугчдийн бүртгэл нь судалгаан дээр суурилан албан ёсоор эхэлж байгааг хөтөлбөрөөс заралаад 2 хонож байна. Эхний байдлаар сууринд амьдрах хүсэлтээ илгээсэн 77 иргэн, 27 зохицуулагч хүсэлтээ ирүүлсэн байна.
Удахгүй модераторуудын албан ёсны анхны уулзалт энэ сарын сүүлээр болно.
Төсөөллөө #БОДИТ болгох ажлыг эхлүүл…
Гутранги хандлага-тай иргэдээс буруу хандлагууд ирж байгааг хуваалцахгүй байж болохгүй юм. Цаашид бидний үйл ажиллагаа алдаа, оноо, амжилт, буруу, зөв бүхэн нь нээлттэй шилэн байдлаар платформ дээр суурилан явагдах болно.
Хяналт тавьж оролцох эрх нээлттэй!!!
Бид үүнийг алдаагүй хийх дарааллыг платформ болгож байгаа юм. Платформын алгоритм нь шилэн данстай, блокчайн технологид суурилсан байхаар төлөвлөж байна. Оролцож байгаа хүн бүр хяналт тавих талбарыг нээж өгч байгаагаараа бусад төслүүдээс онцлогтой. Ганцхан хүн эсвэл нэг байгууллага ашиг хүртэхгүй байхаар зохион байгуулж байгаа нь ч онцлог давуу талтай болж байгаа юм.
Эцэст нь үүнд нэгдэх хүсэлтэй иргэн бүрд хандаж хэлэх зүйл байна. Бид гэнэтхэн мөнгө олох гоё супер санаа бодож олоод яриад хөөрцгөөгөөд, суугаад байгаа зүйл огт биш юм. Үүнийг санаачлан эхлүүлсэн "Өөрийн Байшин" Үндэсний хөтөлбөрийн тэргүүн Батцэнгэл энэ ажилдаа 12 дах жилээ зориулж байна. Үүнд нэгдсэн Архитекторууд, Инженерүүд, Зөвлөхүүд, Экспертүүд бүгд 25-35 жилээ зориулсан хүмүүс байгаа гэдгийг дахин хэлмээр байна.
Comments
Post a Comment