ДӨРВӨН БҮЛЭГТ НЭГДЭХ
Бидний ТББ нь 30,198 гишүүн, 200,198 дэмжигч гишүүдээ дөрвөн чиглэлд бүлэг болгон бодлогоор хэрэгжүүлж буй бүтээлч төрийн бус байгууллага юм. Бидний зорилго бол бага дунд орлоготой иргэд, залуу гэр бүлүүдийг санхүүгийн дарамтгүйгээр орон байртай болгох үйл хэрэг юм.
ГАЗАРТАЙ ба МӨНГӨТЭЙ бүлэгт нэгдэх бол энэ бичиг дээр дарна уу. Та тухайн бүлэгт нэгдсэнээр Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг хамгийн бага өртгөөр General Contractor-уудтай гэрээ байгуулан түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр, өөрийн хаусаа, хүссэн загвар дизайны дагуу мэргэжлийн зураг төслийн инстутитийг хөлслөн иж бүрэн зураг төслийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргуулан гүйцэтгүүлэх боломжтой.
ГАЗАРГҮЙ ба МӨНГӨТЭЙ бүлэгт нэгдэх бол энэ бичиг дээр дарна уу. Та тухайн бүлэгт нэгдсэнээр газаргүй иргэд нэгдэж нэг дор газар авч өөрсдийн оролцоотой Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг өөрсдөө болон мэргэжлийн компаниудтай хамтран хаустай болох боломжийг #БиднийТББ-ын хэрэгжүүлж буй #ӨөрийнБайшин Үндэсний хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулах боломжтой. Газаргүй иргэдэд болмж бий болгосон бодит ажилд нэгдэж 6000 өрхтэй суурин байгуулах үйл хэрэгт өөрийн оролцоог бий болгон маналайлан модератор болох мөн тухайн суурингийн оршин суугч болох гээд олон боломжуудыг бий болгосон ажлуудыг бар жилд эхлүүлээд байна.
ГАЗАРТАЙ ба МӨНГӨГҮЙ бүлэгт нэгдэх бол энэ бичиг дээр дарна уу. Та тухайн бүлэгт нэгдсэнээр #БиднийТББ-ын хэрэгжүүлж буй #ӨөрийнБайшин Үндэсний хөтөлбөрийн 2019 онд хэрэгжүүлсэн GIZ, ToC, MBA зэрэг байгууллагуудын хөнгөлттэй нөхцлөөр Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг өөрсдийн өмчилсөн болон эзэмшлийн 07га газар дээрээ бариулаад гэр хороололд утаа гаргахгүй, хөрс бохирдуулахгүй сайхан амьдрах боломжийг газар дээр буулгасан бодит туршлага байна. Одоо бид 2022 оноос эхлэн хэрэгжиж буй ипотекийн амины орон сууцны зээлээр өөрийн байшинтай болох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
ГАЗАРГҮЙ ба МӨНГӨГҮЙ бүлэгт нэгдэх бол энэ бичиг дээр дарна уу. Та тухайн бүлэгт нэгдсэнээр #БиднийТББ-ын хэрэгжүүлж буй #ӨөрийнБайшин Үндэсний хөтөлбөрийн олон жилийн хугацаанд боловсруулсан төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг 2022 оноос хэрэгжиж буй ипотекийн амины орон сууцны зээлээр болон олон улсын байгууллагуудын дэмжлэгийг авах мөн иргэдийн өөрсдийнх нь оролцоог бий болгох экосистемийг бий болгох замаар хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулан Газаргүй ба Мөнгөгүй гишүүдээ амины орон сууцтай болгох ажлыг зохион байгуулж байна.
www.ownhouse.mn
ReplyDelete