Бидний амьдрах байшин Эсгий гутал, Дах дээл шиг байх учиртай...

ДУЛААН АЛДАГДАЛГҮЙ БАЙШИН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Манай ТББ-тай хамтран ажиллаж байгаа Германчуудаас байшингын халаалтын талаар маш зөв ойлголттой болж авсан. Учир нь урьд өмнө цахилгаан халаалтын бүх шийдлийг судлахаас гадна хэрэглэж байгаа хүмүүстэй уулзахад, шалны халаалтыг усаар, досоолоор гээд янз бүрээр туршиж хэрэглэж үзсэн байдаг. Тэдгээр хүмүүсийн туршилгаас тэр үед дүгнэхэд... За шалны халаалт бол эхлэлийн зардал бага ч хэрэглээний зардал маш их /130,0-260,0төг/ гардагаас гадна манай нөхцөлд үнэхээр тохиромжгүй гэж үзэж, нөгөө л нэг нүүрс түлдэг нам даралтын зуух дээрээ л тунж үлдсэн. Энэ нь Монголын нөхцөлд хамгийн тохиромтой бөгөөд үүнээс илүү шийдэл олдохгүй ямар ч боломжгүй мэт бодож байсан үе бий... Харин тэгтэл шийдэл нь маш энгийн байсныг сүүлд Германчуудтай "Эвтард Багануур" хотхон дээр хамтарч ажиллахдаа халаалтын талаар маш зөв ойлголттой болж авсан. Учир нь хүний эрүүл, аюулгүй амьдрах байшин гэдэг бол зөв төлөвлөлтэй байхаас гадна... шал, хана, хаалга, цонх, дээврээсээ дулаан алддаггүй байх нь халаалтын асуудлыг шийдхэд их энгийн, түвэггүй байдаг юм байна. Байшин дулаан алдагдалгүй гэж үзсэн тохиолдолд халаалтын асуудлыг цахилгаанаар /радиатор/ шийдэх нь хаамгийн зөв юм. Германчуудын хэлж байгаагаар хэрэглээ өндөртэй, олон ам бүлтэй айл бүх л цахилгаан хэрэгсэлүүдээ /хөргөгч, халуун тогоо, плетик, индүү, зурагт, комюьютор, ус буцалгагч... гэх мэт/ бүрэн ажилуулсан тохиолдолд сарын бүх хэрэглээний зардал нь бүгд ороод хамгийн ихдээ 75,000-80,000төгрөг гарна. Дундаж хэрэглээтэй айлд бол 50,000төгрөг байна. Бага хэрэглээтэй айлд бол 35,000төгрөг байна гэж хэлсэн шүү...
Сэргээгдэх эрчим хүчний талаар Германчуудаас асуухад үнэтэй бас амархан эвдэрдэг гэж хэлсэн шүү...
 - "Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ-ын санаачлан хэрэгжүүлж буй "Эвтард" төслийн Багануур хотод хэрэгжиж буй "Эвтард Багануур" хотхон-ы 62,8м2 хаус...
  - Шал: 50см суурь /25см дайрга, Зориулалтын пилонк, 5см хөөс, 20см 250марк 2 үе арамтатуртай бетон цутгалт/ түүний дээрх дулгаалгатай тэгшилгээ шал /10см хөөс, 5см бетон/ үүний дараа паркетин шал байна. Бид энийг эсгий гутал гэж хэлээд байгаа юм...
 - Хана: ICF Герман технологи нь /30 жилийн туршлага/ Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой ханын бүтэц юм. /Гадна пасад Герман стандарт, 15см нягтаршилтай хөөс, 8см арматуртай бүрэн цутгамал бетон, 5см нягтаршилтай хөөс, Дотор хана Герман стандарт/
 - Цонх: Монголын нөхцөлд тохирсон стандарт нь 3 давхар шилтэй вакум цонх байх шаардлагатай. Хэрвээ Монгол улсад үйлдвэрлэж байгаа вакум цонх үнэтэй байна гэж үзвэл Орос улсын Сибирийн нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн гурван давхар шилтэй вакум цонх байх нь манайх шиг хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд стандарт хангасан гэж үзэж байгаа ба одоогоор Манай ТББ-ын "Эвтард Багануур" хотхонд суурьлуулсан Оросын "Вика" брэндийн гурван давхар шилтэй вакум цонх юм.
- Хаалга: Бидний мэддэг Хятад улсаас орж ирдэг бүргэд хаалга нь дулаан тусгаарлах ямарч стандарт шаардлагыг хангаагүй байдаг ба зөвхөн цоож цуурганд л анхаарсан байдаг байна. Манай уур амьсгалд тохирсон дулааллагатай бат бөх хаалга нь Герман, Орос зэрэг улс оронд байдаг байна.
- Дээвэр: Дээврээсээ дулаан алддагүй байх нь хамгийн чухал төдийгүй манай уур амьсалд тохирсон стандартыг хангахаас гадна бороо усанд маш тэсвэртэй дээвэр байх шаардлагатай. /Зориулалтын пилонк, 25см нягтаршилтай хөөсөнцөр, Зориулалтын хамгаалалттай дулааллага, Герман технологийн резинин дээвэр, 2,5-3см дайрга барьцалдуудагч/
  - Эсгий гутал, Дах дээлтэй хүн өвлийн тэсгэм шуурганд, даарах битгий хэл халууцаад байдаг... Өвөрт нь багтсан жаахан хүү хичнээн аз жаргалтай байх бол... Бидний амьдрах байшин эсгий гутал, дах дээл шиг байх учиртай... Chimeddorj Battsengel 

Comments

Post a Comment

Popular Posts