ГАЗАРГҮЙ 100-Н ӨРХ НЭГДЭЖ ХОТХОН БАЙГУУЛНА
BOAY45 ТӨСӨЛ ГАЗРАА АВААГҮЙ 100 ӨРХ ГАЗРАА НЭГ ДОР АВАН ХОТХОН БАЙГУУЛАХААР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА Өөрийн Байшин Үндэсний хөтөлбөрийн санаачлан хэрэгжүүлж буй энэхүү 45м2 амины орон сууцны төслийн талаар дахин дахин асууж байгаа учраас бүх гишүүддээ бүгдэд нь зориулан товчхон мэдээлэл оруулж байна. Өмнө нь бид 1-р сарын 10-ны өдрийн 10:45 минутад оруулсан тухайн төслийг эхлүүлж байгаа талаарх мэдээллийн коммент хэсэгт "оролцъё" гэж бичсэн хүмүүсээ групп чаатанд нэмээд ярилцаад явж байгаа болно. Бид дотроо дахин зохион байгуулалтад орж, бүх үйл ажиллагаанд тууштай оролцох шийдвэрээ гаргасан иргэд бүртгэлийн форум бөглөн багт хуваагдана. Бидний нэгдэж буй хамгийн чухал зүйл хүн бүрийн оролцоо маш чухал гэдэг дүрэмтэй. Аливаа шийдвэрийг эхлээд ярилцаж хамтдаа шийдвэр гаргадаг. Хийхээр төлөвлөсөн ажил, хүмүүсийн идэвх оролцоогоор бүртгэл нарийн баталгаажин чанаржиж явах зарчимтай 100-н өрхийн төлөөлөл 100-н иргэн хамтран газраа нэг дор аван хотхон байгуулахаар ажиллаж байна. Одоо...