ГАЗАРГҮЙ 100-Н ӨРХ НЭГДЭЖ ХОТХОН БАЙГУУЛНА

ГАЗРАА АВААГҮЙ 100 ӨРХ ГАЗРАА НЭГ ДОР АВАН ХОТХОН БАЙГУУЛАХААР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Өөрийн Байшин Үндэсний хөтөлбөрийн санаачлан хэрэгжүүлж буй энэхүү 45м2 амины орон сууцны төслийн талаар дахин дахин асууж байгаа учраас бүх гишүүддээ бүгдэд нь зориулан товчхон мэдээлэл оруулж байна.

Өмнө нь бид 1-р сарын 10-ны өдрийн 10:45 минутад оруулсан тухайн төслийг эхлүүлж байгаа талаарх мэдээллийн коммент хэсэгт "оролцъё" гэж бичсэн хүмүүсээ групп чаатанд нэмээд ярилцаад явж байгаа болно. Бид дотроо дахин зохион байгуулалтад орж, бүх үйл ажиллагаанд тууштай оролцох шийдвэрээ гаргасан иргэд бүртгэлийн форум бөглөн багт хуваагдана. Бидний нэгдэж буй хамгийн чухал зүйл хүн бүрийн оролцоо маш чухал гэдэг дүрэмтэй. Аливаа шийдвэрийг эхлээд ярилцаж хамтдаа шийдвэр гаргадаг. Хийхээр төлөвлөсөн ажил, хүмүүсийн идэвх оролцоогоор бүртгэл нарийн баталгаажин чанаржиж явах зарчимтай 100-н өрхийн төлөөлөл 100-н иргэн хамтран газраа нэг дор аван хотхон байгуулахаар ажиллаж байна.
Одоогоор бид "Барилга архитектур"-ын зураг төслийг боловсруулах шатандаа явж байна. Бидний гол нэгдсэн зорилго бол эрчим хүчний өндөр хэмнэлттэй амины орон сууцыг ногоон зээлээр барих боломжтой хувилбарыг сонгон авч, төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс нэг чигт харж, нэг зорилго дээрээ төвлөрч, зах зээлийн өртгийг 50% бууруулах зорилт дэвшүүлэн хамтран ажиллаж байна.
Хэрвээ та оролцох хүсэлтэй байгаа бол төслөө маш сайн ойлгосны дараа "Оролцъё" гэж коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Бид чат группт нэмээд явах болно.


ГАЗАР ХЭЗЭЭ Ч ЖИЖИГДЭХГҮЙ

05 га газар дээр өрөөд л байвал маш олон зүйл багтаж болно. Бүр гэр бүлийн хэрэгцээний бассейн, жагузи, хүүхдийн тоглоомын талбай, гэр бүлийн хэрэгцээний 2м*3м-ын жижиг хүлэмж хүртэл багтана. Хашаагаа шар хуйс ч юм уу хаших бут ургамлаар хийчих, чацаргана, мойл, алим, үхрийн нүд гэх мэт жимсний мод тарьчих, төмс, сонгино, байцаа, лууван гээд хэрэгцээндээ тохируулаад хүнсний ногоо тарьчихна.

Ингээд эрчим хүчний өндөр хэмнэлттэй 45м2 амины орон сууц бариад сайхан амьдрах боломжтой. Бид төсөөлөөд мөрөөдөөд яриад байгаа юм биш бид үүнийг амьдрал дээр хэрэгжүүлээд бүрэн боломжтой гэдгийг баталчихсан юм. Хэрвээ бидэнд газар гаргаад өгвөл бид 100 өрх ингээд утаа, хөрсний бохирдол үүсгэхгүйгээр сайхан амьдрах боломжтой гэдгийг баталж харуулмаар байна.

Та яг энэ төслийг сонирхоод оролцох хүсэлтэй байгаа бол "Оролцъё" гэж бичээд 👉 https://bit.ly/3RmAi8k энэ группт нэгдээрэй.




ӨВЛИЙН НАР
Наран ээвэр хэсэг руу харуулж барьсан үед өвлийн нар байшин дотор бүтэн туссан байгааг та харж байна. Энэ нь эрчим хүчний өндөр хэмнэлттэй амины орон сууцанд хамгийн том дэмжлэг бөгөөд өдрийн цагаан нараар хална. Өдрийн цагаар халаалтын шийдэл хэрэглэхгүй буюу халаалтын зардал гарахгүй гэсэн үг юм. Нэг үгээр бол цахилгаан радиатор халаагуур өдрийн цагаар ажиллахгүй бүтэн амарна. Байшин дулаанаа алдахгүй бол шөнийн цагаар ч гэсэн амарсан хэвээрээ байна гэсэн үг, рекламдах дуртай хүнд бол халаалтгүй байшин гээд зогсох байх. Харин үүрээр ямар ч байшин 1-3 градус дулаан буурдаг. Энэ үед жижигхээн дэмжлэг байхад л энэ байшин халаалтын асуудлыг бүрэн шийдсэн гэсэн үг юм.
Энэ байшингийн хувьд Solar Air Heater төрлийн системийг дулаан хадгалагч хана болгох шийдлийг хослуулан өөрсдийн нөхцөлд тохируулан хөгжүүлж байна. Та бүхэн сонсож байсан байх шөнө дулаан хадгалагч гэж бид энэ технологийг судалж байна. Үүнийг бид үүрийн таван жингээр 1-3 градусын дулаан буурах асуудлыг шийдэх шийдэл гэж харж байна.

Өвлийн 01 сарын 04-ний өдрийн 13 цаг : 16 минутын нарны тусгал ингэж харагдаж байна.

ЗУНЫ НАР
Эрчим хүчний өндөр хэмнэлттэй амины орон сууц зун эсрэгээрээ сэрүүхэн байдаг. Та бүхэн 2019 онд миний хэлээд байсныг сонсож байсан хүн байвал шууд ойлгоно. Дулааны алдагдалгүй байшин зун сэрүүхэн байгаад байгааг тайлбарлаж байсныг санах байх, та бүхэн зун байшин барьсан тохиолдолд дотор гь ороод зогсоход сэрүүн байх ёстой. Хэрвээ тийм биш бол өвөл эсрэгээрээ хүйтэн байх болно гээд яриад байсны учир бол энэ юм. Зуны яг энэ үед, ид халуун үеийн нарны тусгал ингэж харагдаж байна. Байшин дотор нар тусахгүй байгааг та харж байна. Зуны нар дээшилсэн үед цонхны дээд хэсгийн саравч нарыг бүрэн халхалж байна.

Зуны 07 сарын 02-ний өдрийн 13 цаг : 16 минутын нарны тусгал ингэж харагдаж байна.



Хэрвээ та хувийн өмчилсөн 0.05-0.07 га хашаандаа төлөвлөх боломжтой. Доорх зургуудаас дэлгэрэнгүй харах боломжтой.











Comments

Popular Posts