Яагаад суурийг + Бохиртой нь хамт шийдэх нь ашигтай вэ?
Яагаад суурийг + Бохиртой нь хамт шийдэх нь ашигтай вэ?
"Доктор ЭКО септик" ХХК нь эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг барьсан олон жилийн туршлагатай Буйман Харш ХХК -тай хамтран амины орон сууцны суурийг бохирын хамт шийдэх шийдлийг амжилттай ажил хэрэг болгоод олон айлын мөрөөдлийн байшинтай болох хүслийг хамт бүтээлцсэн байна.
Амины орон сууцны суурийг бохирын хамт хийх нь маш олон давуу талуудыг бий болгодог юм байна. Байшин барьж буй хүн бохироо дараа нь хийнэ гээд хойшлуулчихдаг бөгөөд байшиндаа ороод амьдрах хамгийн чухал зүйл гэдгийг мартдаг. Бохирын асуудлыг байшингаа барихаас өмнө хийдэггүй нь маш том алдаа болдог. Дийлэнх тохиолдолд хөлдөх асуудлыг гаргалгаа гаргахдаа л буруу хийж орхисноос болоод ямар ч сайн шийдэл хийсэн ч хөлдөх асуудлыг үүсгэдэг байна. Манайхаас бага оврын цэвэрлэх байгууламж авч суурилуулахад гаргалгааг маш сайн дулаалаагүй байдаг. Гаргалгаа гэдэг нь доторх бохирыг гадна бохирын септик систем руу холбох үүрэгтэй маш чухал холбох шугам хоолой юм. Үүнийг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх нь маш чухал гэдгийг та бүхэнд сануулж хэлэх гэсэн юм. Хэрвээ та бохирыг барилгын суурийн ажилтайгаа хамтад нь хийх боломжгүй байвал манайд хандан бохирын гаргалгаагаа хийлгэхийг зөвлөж байна.



















Бид хөрсний бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хүрээнд та бүхэнд зориулан "HOME 1.0" бага оврын цэвэрлэх байгууламжийг сонгосон өрхүүдийн банкны ногоон зээлийн, жилийн 2%-ийн хүүг хөнгөлөх шийдвэрийг гаргасан юм.
Утас:
80807374, 80707374, 88055437, 976-77887374




___________
Зуны багц
____________





___________
Өвлийн багц
____________









____________
Хаус багц
____________




Дээрх үнийн багцууд байгаа тул та бүхэн өөрт хэрэгтэй багцыг сонгоорой. 








Dr.ECO22-Т50
Бохир гэхээр заавал яагаад үнэр танар ханхалсан, хөрсний бохирдол үүсгэдэг байх ёстой гэж!
Тэгвэл бид энэ асуудлыг бүрэн шийдсэн нэг дор 300-400 хүний бохирын асуудлыг шийдэх, мөн 60-70 айлтай хотхоны цэвэрлэх байгууламжийн асуудлыг төвөггүй шийдэх боломжтой 99.9% цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг санал болгож байна.
#DrECO22-T50 загвар нь +50м3-ийг 3-н тасалгаатай системээр цэвэрлэн + 10м3 шүүрүүлэх худагтай бөгөөд хөрсөнд шүүрэх замаар 100% цэвэрлэх Герман технологийн бага оврын цэвэрлэх байгууламж юм. #ДокторЭКОсептикХХК
Comments
Post a Comment