#BUMBAT-L ЗАГВАР
За та бүхэндээ шинэ сарын эхний өдөр буюу бүтэн сайн өдрийн мэнд хүргэе. Бид багагүй хугацаа зориулан олон талаас нь ярилцаж, зөвшилцөж, хэрэгжүүлэхэд бэлэн болсон төлөвлөгөө буюу сюрпризийг задлаж байна. Энэхүү Эрчим хүчний хэмнэлттэй 42.7м2 дуплекстэй хагас давхар амины орон сууцыг гишүүд, дэмжигч гишүүддээ зориулан бүтээв.
Хамтрагч байгууллагууд: GIZ, ToC, MBA
Төсөл санаачлагч: "Өөрийн Байшин" Үндэсний хөтөлбөр
Гүйцэтгэгч: Буйман Харш ХХК "Баянбумбат Констракшн" ХХК, "Ноулеж" ХХК, Тэнгэр Саян ХХК
Зөвлөх компани: Хаус ЗҮГ Консалтинг
Загвар: BUMBAT-L
Талбай: 42,7м2
Технологийн 2 шийдэл: Эхнийх нь евроблок полистрол блок - Хоёрдахь нь ICF Термоблок Герман технологи - Үргэлжилсэн бүрэн цутгамал бетонон барилгын технологи
Халаалтын шийдэл: РЭССИ цахилгаан родиаторон халаагуур Сибир технологи
Бохирын шийдэл: Доктор ЭКО - Өрхийн цэвэрлэх байгууламж
Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр халуун хүйтэн ус, цэвэр бохир, халаалт нь шийдэгдсэн.
Холбоо барих: 80807374, 80707374, 99127310, 99179918, 88055437, 94002542
#БиднийТББ-ын хэрэгжүүлж буй #ӨөрийнБайшин Үндэсний хөтөлбөр
#СЮРПРИЗ-ээ задалсан цаг минутаас эхлээд тасралтгүй ярьж байна. Үнэхээр зориод бариулахаар шийдвэр гаргасан хүмүүстэй ярих нь илүү үр дүнтэй гэдгийг хэн хэнийхээ цагийг хүндэтгээд, та үнэхээр бариулах шийдвэрээ гаргасан бол холбогдоорой гээд маш их асууж байгаа зарим асуултуудад хариуллаа.
- Дотор талаасаа яаж харагдах вэ? Гэж их асууж байна. Дотор талаасаа ингэж харагдана. Зураг оруулсан.
- Заавал банкны зээлд хамрагдах уу? Гэж их асууж байна. Заавал банкны зээлд хамрагдах шаардлагагүй. Бэлэн мөнгөөрөө захиалаад бариулах бол өнөөдөр гэрээгээ хийгээд маргааш ажлаа эхэлж болно.
- Банкны зээлээр захиалж бариулах бол та ирж гэрээгээ байгуулаад нэхэмжлэхээ аваад банканд очиж зээлээ судлуулна. Зээлийн шийдвэр гарсан тохиолдолд гуравласан гэрээ байгуулагдан ажил эхэлнэ.
- Хоёр шийдэл байна. Ямар учиртай юм бол гэж их асууж байна. 1,760,000 төгрөгөөр бол та Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны стандарт хангасан хаус бариулна. Энэ бол ICF Термоблок буюу Үргэлжилсэн бүрэн цутгамал бетон барилга бариулна. Энэ бол амины орон сууцны стандарт юм. Бид өнгөрсөн жил бариад стандарт гэдгийг баталж чадсан юм. Харин 1,560,000 төгрөгөөр бол бид стандарт хаус барьж өгнө гэж итгэлтэй хэлж чадахгүй. Гэхдээ өнөөдөр хүмүүс стандарт бус байшин үргэлж барьдаг шүү дээ...
- Халаалт цэвэр бохир шийдэгдсэн үнэ үү? Гэж их асууж байна. Тийм ээ шийдэгдсэн түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барьж өгнө.
- Суурийн зардал нэмэгдэх үү? Өөр нэмэгдэх зардал гарах уу? Гэж их асууж байна. Тиймээ хэрвээ та брэндийн үнэтэй паркет, плита, угаалтуур, суултуур, душ, угаадаг эмульс гэх мэт үнэтэй дэлхийн брэнд материалаар интерьерээ хийлгэнэ гэвэл мэдээж үнийн зөрүү төлнө. Суурийн зардал ямар тохиолдолд нэмэгдэх вэ гэхээр өндөр төвөгшилтэй суурийн зардал мэдээж нэмэгдэнэ. Жишээ нь хэт хазгай налуу, хад чулуу ихтэй, цэвдэгтэй, намагтай, шавартай, усархаг гээд өндөр төвөгшилтэй хөрсөнд суурийн зардал нэмэгдэнэ. Ийм тохиолдолд Геологи, Геодези заавал хийнэ. Дүгнэлт дээр үндэслэн суурийн зураг заавал хийлгэж суурийг хийнэ.
- Ямар банкаар зээл гарах вэ? Ер нь бол бүх банкан дээр ногоон зээлийн, хөнгөлөлттэй зээлийн нөхцөлүүд байгаа. Зээлийн төрлөөсөө хамаараад 10% - 30% урьдчилгаатай, 6% - 8% (12%)-ийн хүүтэй, 24 сараас - 180 сар хүртэл хугацаатай байгаа шүү. Та зээл авах банкаа зээлийн төрлийг нь судлаад ямар зээл авах эсэхээ тодорхойлоорой.
- Гэрээгээ хаана очиж хийх вэ? Та бүхэн зээлийн шийдвэрээ гаргасан бол 100 айлын 4 замын уулзвар дээр байрлах BAT Center буюу Барилгын Дэвшилтэт Технологийн Төвийн 6-р давхар, 603 тоотод ирж гэрээгээ байгуулна. Гэрээ байгуулахаар ирэхдээ иргэний үнэмлэхээ аваад ирээрэй. Өөр бичиг баримт шаардлагагүй.
Тун удахгүй дараагийн хувилбаруудыг танилцуулах юм байна.
₮ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!
? Надад төлөвлөгөө байна... Танд...
Байгууллага:
"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ
"A plan to build your own house" NGO
Бүлэг:
#БиднийТББ нь гишүүд, дэмжигч гишүүдээ дөрвөн бүлэгт бүлэг болгон бодлогоор төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
Бүлэг 1:
https://www.facebook.com/groups/ownhouse1
-Газартай ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.Бүлэг 2:
https://www.facebook.com/groups/ownhouse2
-Газаргүй ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.Бүлэг 3:
https://www.facebook.com/groups/ProjectS3
-Газартай ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.Бүлэг 4:
https://www.facebook.com/groups/ownhouse4
-Газаргүй ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.Холбоо барих: 80807374, 80707374, 88055437, 99748780, 86650650
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
Шагнал:
BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
"шилдэг Монголчуудад ээлтэй төсөл"-өөр шалгарсан.
BEST OF MONGOLIA-2018 /олон нийтийн санал асуулгаар/
"Шилдэг төсөл хөтөлбөр" -өөр шалгарсан.
#ЗҮГкансалтинг
Comments
Post a Comment