УУЛЫН БАЙШИН төсөлд хамтран ажиллах боломжтой
УУЛЫН БАЙШИН буюу НАЙЗУУДЫН БАЙШИН төсөлд хамтран ажиллах саналыг хүлээж авна уу?
Загвар: SAYAN-B503
Төслийн зорилго: Уулын байшин төсөл нь 1-6хүн буюу найзуудаараа, найзууд гэр бүлээрээ нэгдэж цэвэр агаарт, ууланд амрах боломжийг бий болгох зорилготой. Клубын зарчмаар хамтраад амрах очих бүх зүйлээ хоорондоо тохирч дүрэм, журамтайгаар төлөвлөгөө, хуваарь гаргаад очиж амрах боломжуудаа зохицуулах боломжтой. Найзуудын хамтарсан амралтын байшин гэж ойлгож болно. Байнга амралтад яваад байх боломжгүй ч жилдээ 1-2 удаа агаар салхинд гардаг залуу гэр бүлүүдэд зориулсан мөн найзуудаараа нийлж агаар салхинд тухтай гарах зорилготой залуучуудад зориулсан. Нэг үгээр бол шууд 27-30сая төгрөг гаргаад ууланд ийм байшин барих боломгүй бол найзуудтайгаа нийлээд зардлаа дундаасаа гаргаад ийм байшин барих боломжтой шүү гэдэг шийдлийг л танилцуулж байгаа юм.
Технологи: ICF Thermoblock - Үргэлжилсэн бүрэн цутгамал төмөр бетон барилгын технологи
Талбай: 11,3м2 /хамгийн бага төлөвлөлт/
Зориулалт: Дөрвөн улирлын зориулалттай. Гэр бүлийн амралтын уулын байшин нь 50-80км радуст ууланд байрлана.
Давуу тал: Ариун цэврийн өрөө, Унтлагын хэсэг /хосын, 4 ам бүл/ нэг эсвэл хоёр давхар байж болно. Гал тогооны хэсэг төлөвлөгдсөн.
Материал: Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны технологиудын материалуудыг ашигласан.
Халаалт: Нарны панелиар тоноглогдсон цахилгаан халаагуурын шийдэлтэй.
Цонх: Эрчим хүчний хэмнэлттэй цонх
Хаалга: Эрчим хүчний хэмнэлттэй хаалга
Хамтран ажиллах санал: 1хүн 4,5-5сая төгрөгөөр оролцоно. Нийт 6хүн оролцох боломжтой. Шууд утгаар 1хүнд, зуны 1сар, өвлийн 1сар оногдоно. 6хүн хоорондоо амралтын график гаргаж бүтэн жилийг төлөвлөх боломжтой. Мөн найзууд гэр бүлээрээ нэгдэж уулын байшин төслийг хамтран хэрэгжүүлэх боломжтой.
Клуб: Зургаан хүн нэгдэж клуб болох ба клуб нь дүрэм, журам, дөрвөн улирлын туршид амрах төлөвлөгөө, график болон хуваарийг гаргана.
#БиднийТББ-ын хэрэгжүүлж буй #ӨөрийнБайшин Хөтөлбөр
Холбоо барих: 80807374
Дэлгэрэнгүй: https://uuriinbaishin.blogspot.com/
₮ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!
? Надад төлөвлөгөө байна... Танд...
Байгууллага:
"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ
"A plan to build your own house" NGO
Бүлэг:
#БиднийТББ нь гишүүд, дэмжигч гишүүдээ дөрвөн бүлэгт бүлэг болгон бодлогоор төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
Бүлэг 1:
https://www.facebook.com/groups/ownhouse1
-Газартай ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.Бүлэг 2:
https://www.facebook.com/groups/ownhouse2
-Газаргүй ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.Бүлэг 3:
https://www.facebook.com/groups/ProjectS3
-Газартай ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.Бүлэг 4:
https://www.facebook.com/groups/ownhouse4
-Газаргүй ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.Холбоо барих: 80807374, 80707374, 88055437, 99748780, 86650650
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
Шагнал:
BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
"шилдэг Монголчуудад ээлтэй төсөл"-өөр шалгарсан.
BEST OF MONGOLIA-2018 /олон нийтийн санал асуулгаар/
"Шилдэг төсөл хөтөлбөр" -өөр шалгарсан.
#ЗҮГкансалтинг
Comments
Post a Comment