Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны А76 нэг маягийн зураг төсөл, төсөв
#БиднийТББ-ын хэрэгжүүлж буй #ӨөрийнБайшин
Хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан ТӨСӨЛ-А76 Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны
нэг маягийн зураг төсөл, төсвийг 76 иргэн нэгдэж хамтдаа боловсруулсан
юм.
Энэ удаагийн төсөл А76 нэртэйгээр хоёр дахь удаагаа 76 иргэн оролцсоноороо илүү онцлог давуу талтай болсон. Учир нь энэ төсөлд иргэд оролцох тусмаа илүү чанаржиж олон талаас олон өнцгөөс олон практик туршлагаас бүх талаас нь чөлөөтэй ярилцаж хамтдаа маш сайн төлөвлөлтийг бий болгож чадсан байна.
Цаашид ийм төслүүдийг зохион байгуулах нь маш зөв зүйтэй алхам гэж дүгнэж байна. Илүү нуршилгүйгээр А76 төслийн зураг төсөлтэй танилцъя.
|
Иргэд өөрсдийн төсөөллөө нэгтгэж гар ЭСКИЗ гаргах процессийг архитектортой хамтарч Google Meet дээр онлайнаар 76 хүн гэр гэрээсээ оролцож боловсруулав.
|
|
Нийт 138 оролцох хүсэлт ирүүлсэн ч А76 төсөлд 76 иргэн оролцох
боломжтой. Учир нь 76 иргэн тухайн зураг төслийн нийт зардлын 50% буюу
63,000 төгрөгийг дундаасаа гаргадаг. |
|
Анхны гар эскизийн шатанд төлөвлөлт маань 69,49м2 болсон байна. Төслийн зорилго нь 60м2 эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөл боловсруулах юм.
|
|
План зургийн шатанд 76 иргэн бүх талаас нь ярилцаж олонхын санлаар эцсийн байдлаар нэг шийдэлд хүрч архитекторт даалгавар өгч 58,92м2 план зургийн төлөвлөлтийг баталсан байна.
|
|
Уламжлал ёсоор план зургаа дуусгасны дараа 3D буюу харагдах байдлыг
хамтдаа ярилцаж том цонхтой байх төлөвлөлт нь харагдах байдалд хэрхэн
тохируулах зэргийг хамтдаа ярилцана |
|
Гадна фасадны өнгө ямар байх гээд олон зүйлийг бүх талаас нь ярилцана
|
|
Гадна фасадыг үнэтэй металл фасад зэргээр гоё үзэмжтэй болгож болох хэдий ч төсөлд оролцож буй иргэд энгийн чулуутай фасадны будгаар хэтэрхий яамин гэхээсээ илүүтэй бага зардлаар хэрхэн загварлаг болгож болдогыг хамтдаа бий болгосон юм.
|
|
Үүний дараа мэргэжлийн 3D дизайнерт өгч Рендер хийлгүүлнэ. Яг энэ процессийн явцад Ландшафтны архитектортой хамтран 07га газар дээрх ерөнхий төлөвлөгөөг хийлгэх юм бол таны газар эдлэн газартай үнэ цэнэтэй хаустай болох болмжийг бүтээж чадна.
|
|
Айл өрх бүр 07га газар дээрээ Ерөнхйи төлөвлөгөө хийж мэргэжлийн Ландшафтны архитектороор хаана ямар модт бут суулгахаас эхлээд зам талбай, гарден зэргийн үнэхээр тав тух аз жаргал мэдрэх орчныг бүтээх бүрэн боломжтой байдаг.
|
|
Барилга Архитектурын зургийн шат болон Барилга Бүтээц гээд бусад зургийн бүх үе шатанд Архитекторууд, Инженерүүд, Зөвлөхүүд, Экспертүүд зөвшилцөж зураг төсөл төсөв хийгддэгээрээ амьдралын хөрсөн дээр буюу газар дээр буусан төсөл болдог
|
₮ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!
? Надад төлөвлөгөө байна... Танд...
Байгууллага:
"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ
"A plan to build your own house" NGO
Бүлэг:
#БиднийТББ нь гишүүд, дэмжигч гишүүдээ дөрвөн бүлэгт бүлэг болгон бодлогоор төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
Холбоо барих: 80807374, 80707374, 88055437, 99748780, 86650650
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
Шагнал:
BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
"шилдэг Монголчуудад ээлтэй төсөл"-өөр шалгарсан.
BEST OF MONGOLIA-2018 /олон нийтийн санал асуулгаар/
"Шилдэг төсөл хөтөлбөр" -өөр шалгарсан.
#ӨөрийнБайшинСэтгүүл
#ЗҮГкансалтинг
Comments
Post a Comment