ICF THERMOBLOCK - НЫ ТУХАЙ

"ӨӨРИЙН БАЙШИН" Хөтөлбөрөөс үүсэн бий болсон "Буйман Харш" ХХК-ийн үндсэн бүтээцэд нэвтрүүлсэн ICF Thermoblock-ны талаар иргэд болон гишүүд, дэмжигч гишүүд их асуудаг учраас дараах мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
 
 
ICF THERMOBLOCK
#ICFthermoblok

"Буйман Харш" ХХК нь ICF технологийн Термоблокны төрлийн хоёр технологийг Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны үндсэн бүтээцдээ нэвтрүүлэн ажиллаж байна. ICF гэдэг нь Insulated Concrete Form (ICF) буюу Үргэлжилсэн бүрэн цутгамал бетонон барилгын систем юм. Бидний сайн мэдэх Lego тоглоомын түгжигдэж угсрагддаг зарчмын хэлбэрт оруулсан Термоблок бөгөөд өрөгт бүтээцийн хамгийн шилдэг технолги юм. ICF Термоблок нь 30 жилийн өмнө Герман улсад үүсэн бий болж Канад улс, ОХУ зэрэг манайхтай ижил уур амьсгалтай газруудад амжилттай хэрэгжиж ирсэн Герман технологи юм.

Бүрэн цутгамал бетонон барилга барих аргачлалыг хүн бүхэн сайн мэддэг хэдий ч тэр бүр хэрхэн бүтдэг гэдгийг ойроос ажиглаж байгаагүй байдаг. Та бүхэндээ хэрхэн ямар дарааллаар ямар цаг хугацааг зарцуулдаг талаар их энгийн товчхон тайлбарлахыг хичээе ээ! 

Сүүлийн үед хүмүүс тэгшхэн газар гэхээс илүүтэй байгалийн үзэсгэлэнд, уул ус, хад асга ихтэй, ой модон дунд тэр дундаа ихэвчлэн хазгай налуу ихтэй газруудад хаус барихаар төлөвлөдөг болсон. Ийм тохиолдолд бүрэн цутгамал сайн барилга барих нь бүтэшгүй мөрөөдөл мэт байсан цаг ард хоцорсон. Бетон зуурмагийн техник гарах боломжгүй хазгай төвөгшил өндөртэй газарт 60м2 байшин дээр тооцоолж ярилцъя! 

Эхлээд Геологи, Геодези хийлгэж, мэргэжлийн хүмүүсээр зураг төсөл, төсөв гээд барилга бүтээцийн нарийн зургийн дагуу пум буюу хэв хашмал угсарна. Үүнд дунджаар 5-7 хоног зарцуулна. Дараа нь арматур зангидах ажил явагдана. Үүнд 7-14 хоног зарцуулна. Үүний дараа бетон цутгалтын ажил явагдана. Үүнд бэлэн бетон зуурмаг авах боломжгүй учраас 14-20 хоног зарцуулна. Бетонон ханаа бүрэн бэхжиж дуустал 3-5 хоног зарцуулна. Дараа нь хэв хашмалаа хуулах ажил явагдана. Үүнд 5-7 хоног зарцуулна. Дараа нь EPS хөөсөнцөр дулаалгын ажил явагдана. Үүнд 7-14 хоног зарцуулна. Ингээд зөвхөн бүрэн цутгамал бетонон ханан дээр 41-67 хоног зарцуулахаар байна. 

Харин ICF Термоблокоор барихад хэв хашмал угсрах шаардлагагүй бөгөөд хэв хашмал угсрах, хуулах бүх ажиллагаа байхгүй болно. EPS хөөсөнцөр дулаалга хийхгүй учир нь өөрөө EPS хөөсөнцөр Термоблок юм. Хэв хашмал угсрах шаардлагагүй өөрөө хэв хашмалын үүрэг гүйцэтгэдэг буюу лего тоглоом шиг өрж угсраад, арматураа зангидаад, гараар цутгахад ердөө 7-14 хоног зарцуулна. ICF Термоблок нь цаг хуцаа бага зарцуулдгаараа маш онцлог давуу талтай бөгөөд энэ хэрээр зардал хэмнэдэг байна. 2012 онд Герман инженер, Архитекторууд, Монгол инженер, Архитекторууд хамтран эх орондоо ICF Термоблокны үйлдвэрийг байгуулсан байна. 

 
ПОЛИСТРОЛ ХЭВ ХАШМАЛ
#Полистролпум
 
Полистрол пумаар хана өрөх явцдаа арматурчилж бүх хана хаалга цонхыг гарган өрж дууссаны дараа (цутгах дурын өндрийг сонгож болно.) бетон зуурмаг цутгана. Ул бетон суурь бэлтгэж сууринаасаа өрж цутгах боломжтой (энэ нь дулаалгатай суурь болно) 200-250 маркийн зуурмаг хэрэглэж вибратор багахан тавина. Зуурмагийн марк арматурын орц, нягтруулалтаас ханын бөх бат хамаарна. Хана нь даац авах болон бөх бат чанараараа бүрэн цутгамалын дараа ордог ба гоёлын тоосго , сайдинг материалууд, плита гэх мэт пасадны ямар ч төрлийг сонгох боломжтой юм. Дотор заслыг тортой хар замазк+ цагаан замазк + обой эсвэл шууд гипсэн хана ч хийж болно. Дулаан эсэргүүцлийн коэффициент норматив үзүүлэлтийг хангасан тул нэмэлт дулаалга шаардлагагүй. 
 
Галд идэвхгүй (галын өөр эх үүсвэр үгүй бол) өөрөө авалцах чанаргүй. Уг материалаар хэрэглэгчид сууцны барилгын гадна хана бүтээц, авто гараж, өвлийн хүлэмжний хана, хөргөх байгууламж, агуулах зарэг дулаан тусгаарлалт шаардах хана хийцлэлд өргөн ашиглаж байна. Хэрэглэгч нь бидний боловсруулсан технологи зааврыг мөрдөж ажиллавал илүү хялбар хаягдалгүй, бат бөх хана барих юм. Полистрол пумны: Хэмжээ 1 ширхэг пумны хэмжээ (урт, өргөн, өндөр) 1080х300х250 тайрч болно.


 
Жин 1,4кг, нягт 28кг/м3, Ханын бүтээцийн дулаан дамжуулалтын эсэргүүцэл 4,637м2 градус/вт. Энэ нь Монгол орны хамгийн их хүйтэрдэг бүсэд энэхүү материалаар  барилга барихад дулаан дамжуулалтын эсэргүүцлийн нормативыг хангасан үзүүлэлттэй байна.  Хашмал хоорондын дүүргэлтийн зай 18см, арматур суулгах хонхор бүхий холбоосуудтай, хашмалтайгаа 30см зузаан ханыг шингэн зуурмагаар помпоор дүүргэлт хийх боломжтой. 

 
1м2  ханын бетон цутгасан жин 400кг.  Хана нь даац авах болон бөх бат чанараараа бүрэн цутгамалын дараа ордог ба гоёлын тоосго , сайдинг материалууд, плита гэх мэт пасадны ямар ч төрлийг сонгох боломжтой юм. Гараар 3м , помпоор 1м хүртэл цутгалтанд задрахгүй тэсвэртэй, вибратор бага зэрэг тавьж болно. Мэрэгч үүрлэхээс хамгаалах нь ямарч барилгад тавигддаг асуудал бөгөөд гадна дотор ханын битүүмж, заслын ажлын гүйцэтгэлтэй холбоотой. 
Хөөсөнцрийн нягтралыг өндөрсгөж хатууруулах тусам дөлөнд авалцах чанар буурдаг. Галын үүсгүүр үгүй бол өөрөө цааш дөл үүсгэн авалцах чадваргүй. Галыг дэмждэггүй. Полистрол пум нь барилгыг хурдан барих болон барилгын дулаан удаан барих чадварыг нэмэгдүүлэх  давуу талтай мөн бодит хэмнэлт гарна. Дээд тал нь 3 давхар байшин барих ба давхраас шалтгаалж арматурчлалыг технологийн зааврын дагуу хийнэ. 2,50м өндөр таазанд - 10 үе, 2,75м өндөр таазанд-11 үе өрнө.  Хэмжээ 1 ширхэг пумны хэмжээ( урт, өргөн,өндөр) 1080х300х250 тайрч хэрэглэж болно.
 

"Буйман Харш" ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоос дээр дарж үзээрэй. 👉👉👉 https://bit.ly/30KiDhe

🎯Үнийн санал: Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих зардал нь бусад энгийн Амны орон сууцны барилгыг бодвол бага зэрэг өндөр байдгийг иргэд хэдийнээ мэддэг болсноос гадна харьцуулж судалдаг болсон байна. 

🎯 “Буйман Харш” ХХКомпанийн 🔑🔑🔑 түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэй үнэ: 1м2=1,378,000-1,648,000 төгрөг. АОС баригдах байршил болон Суурийн төвгшилөөс хамааран үнэ тогтоно. 

☎Холбоо барих Утас: 8080-7374, 88055437, 8070-7374, 94002542 

🏣Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, СБД, 10-р хороо, 7-р хороолол, Их тойруу-60, Барилгын дэвшилтэт технологийн төв, 100-айлын уулзвар Амперхаус-тай байр, 6-р давхар, 603 тоот 

📩И-мэйл: buimankharsh@gmail.com 

⛳️Пэйж: https://www.facebook.com/Buimankharsh

Бүлэг:
#БиднийТББ нь гишүүд, дэмжигч гишүүдээ дөрвөн бүлэгт бүлэг болгон бодлогоор төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
Бүлэг 1:
https://www.facebook.com/groups/ownhouse1
-Газартай ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.
Бүлэг 2:
https://www.facebook.com/groups/ownhouse2
-Газаргүй ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.
Бүлэг 3:
https://www.facebook.com/groups/ProjectS3
-Газартай ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.
Бүлэг 4:
https://www.facebook.com/groups/ownhouse4
-Газаргүй ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.
 
Байгууллага:
"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ
"A plan to build your own house" NGO
Холбоо барих: 80807374, 80707374, 88055437, 99748780, 86650650
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
 
Шагнал:
BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
"шилдэг Монголчуудад ээлтэй төсөл"-өөр шалгарсан.
BEST OF MONGOLIA-2018 /олон нийтийн санал асуулгаар/
"Шилдэг төсөл хөтөлбөр" -өөр шалгарсан.

Comments

Popular Posts