ГАЗАРГҮЙ ба МӨНГӨТЭЙ иргэд газраа нэг дор аваад НЭГ ХОТХОН болохоор ажиллаж байна.

"МАНАЙ ХОТХОН" төлслийн талаар

#БиднийТББ-ын хэрэгжүүлж буй #ӨөрийнБайшин Хөтөлбөрийн хүрээнд олон санаачлагууд, олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл энэ удаад "Манай Хотхон" төслийн залуучууд хотоос холгүй цэвэр агаарт газраа нэг дор шийдээд хотхон барихаар төлөвлөсөн байна.

Газаргүй ба Мөнгөтэй иргэдийн нэгдэл дундаасаа санаачилсан бөгөөд та бүхэндээ зориулан "Манай Хотхон" төслийг энэ зунд багтаан хэрэгжүүлэхээр баг болон ажиллаж байна. Уг төсөл нь хоёр төрлийн загварыг санал болгож байгаа бөгөөд ах дүү, аав ээж, хамаатан садан, найз нөхдөөрөө нийлж нэг байршил дээр таун хаус, өндөр таазтай duplex гэх мэт хүссэн хэлбэрээрээ болгох зэрэг олон давуу талтай хувилбаруудыг төлөвлөсөн байна. Бас нэг сонирхолтой зүйл нь бага хэмжээтэй хэрнээ 2 давхар байшин болгож төлөвлөсөн нь цомхон их зүгээр төлөвлөлт болсон байна.

Мансардтай 2 давхар бариулах хүсэл сонирхолтой залуу гэр бүлээдэд хамгийн тохиромжтой хүслийг нь биелүүлсэн Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төлөвлөлт болсон байна.

Та бүхэн "Манай Хотхон" төсөлд оролцохыг хүсвэл доор коммент буюу сэтгэгдэл хэсэгт холбоо барих дугаар болон и-мэйл хаягаа үлдээнэ үү?
Төсөл хэрэгжүүлэгч залуучуудын зүгээс хотхон баригдах байршил дээр удахгүй газар дээрээс нь шууд LIVE хийж сонирхож байгаа хүмүүст мэдээлэл өгнө.

Нэг дуулгах зүйл байна. Дулаахан өдрийг тааруулаад сонирхсон хүмүүс тухайн төсөл хэрэгжих газар дээр хамт очих боломжтой.

 

Эхний загварын хувилбар А1 төлөвлөлттэй танилцана уу.

Нэгдүгээр давхарын төлөвлөлт нь ойсоороо 64м2 бөгөөд Зочны өрөө 1, Гал тогоо 1, Ариун цэврийн өрөө 1, Коридор, Үүдний өрөө, Шатны хэсэг, Техникийн өрөө, Гадна тиррасе зэрэг багтсан. 
Хоёрдугаар давхарын төлөвлөлт нь ойсоороо 64м2 бөгөөд Ээж Аавын унтлагын өрөө 1, Хүүхдийн унтлагын өрөө 1, Коридор, Шатны хэсэг, Гадна тагт, Цокл буюу 2 давхараас 1 давхарын зочны өрөөтэй шууд харьцах хөндий орон зайг нэг давхараас хоёр давхарын тааз хүртэл задгай төлөвлөж өгсөн нь маш онцлог нарны шууд тусгалыг том цонхоор авах ууцим орон зайг төлөвлөж өгсөн нь тухайн амины орон сууцыг том цэлгэр тансаг болгож өгч байна. 

Харагдах байдал: Энэ 2 давхар хаусны хувьд дээврийн хэсгийг загварт оруулж өгсөнөөр илүү цомхон ашигтай талбайг бий болгож өгсөн бөгөөд мансардтай хаус сонирхдог хүмүүст илүү тохиромжтой юм. Наран тал руу харуулж төлөвлөсөн том цонх нь байглын гэрлийг илүү нэвтрүүлэх төдийгүй цэлгэр орон зайг бий болгож өгөхөөс гадна нарны илчээр өдрийн цагт өдлийн хүйтэнд дулаан орчинг нэмэгдүүлэх давуу талтай юм. Харин зуны улиралд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц сэрүүхэн байдаг учраас том цонхныхоо өмнө наран шаралгын газарт очсон мэт биеэ ээх боломжийг бүрдүүлнэ.


 

Эхний загварын хувилбар А1 төлөвлөлттэй танилцана уу.
 
Нэгдүгээр давхарын төлөвлөлт нь ойсоороо 64м2 бөгөөд Зочны өрөө 1, Гал тогоо 1, Ариун цэврийн өрөө 1, Коридор, Үүдний өрөө, Шатны хэсэг, Техникийн өрөө, Гадна тиррасе зэрэг багтсан.
Хоёрдугаар давхарын төлөвлөлт нь ойсоороо 64м2 бөгөөд Ээж Аавын унтлагын өрөө 1, нэмээд бас 1 том унтлагын өрөө, Хүүхдийн унтлагын өрөө 1, Коридор, Шатны хэсэг, Мөн амралтын хэсэг буюу ном унших ажлын өрөө болгон ашиглах хэсгийг төлөвлөж өгсөн.

Харагдах байдал: Энэ 2 давхар хаусны хувьд дээврийн хэсгийг загварт оруулж өгсөнөөр илүү цомхон ашигтай талбайг бий болгож өгсөн бөгөөд мансардтай хаус сонирхдог хүмүүст илүү тохиромжтой юм. Наран тал руу харуулж төлөвлөсөн том цонх нь байглын гэрлийг илүү нэвтрүүлэх төдийгүй цэлгэр орон зайг бий болгож өгөхөөс гадна нарны илчээр өдрийн цагт өдлийн хүйтэнд дулаан орчинг нэмэгдүүлэх давуу талтай юм. 
 
 
Ерөнхйи төлөвлөгөө одоогийн байдлаар эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа учраас эртхэн захиалгаа баталгаажуулан оролцох боломжтой юм байна.
 
 






 




Бүртгэлийн линк: https://bit.ly/2NFHfVB
 
Мэдээлэл авах утас: 80674466, 80807374

Жич: Барилгатай холбоотой мэдээллийг та 80674466 дугаараас лавлаарай. Харин үнэ өртөгтэй холбоотой мэдээллийг 80807374 дугаараас лавлаарай.

Байгууллага:
"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ
"A plan to build your own house" NGO
 
Бүлэг:
#БиднийТББ нь гишүүд, дэмжигч гишүүдээ дөрвөн бүлэгт бүлэг болгон бодлогоор төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
Бүлэг 1:
https://www.facebook.com/groups/ownhouse1
-Газартай ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.
Бүлэг 2:
https://www.facebook.com/groups/ownhouse2
-Газаргүй ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.
Бүлэг 3:
https://www.facebook.com/groups/ProjectS3
-Газартай ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.
Бүлэг 4:
https://www.facebook.com/groups/ownhouse4
-Газаргүй ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.
 
Холбоо барих: 80807374, 80707374, 88055437, 99748780, 86650650
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
 
Шагнал:
BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
"шилдэг Монголчуудад ээлтэй төсөл"-өөр шалгарсан.
BEST OF MONGOLIA-2018 /олон нийтийн санал асуулгаар/
"Шилдэг төсөл хөтөлбөр" -өөр шалгарсан.
 
#ӨөрийнБайшинСэтгүүл
#ЗҮГкансалтинг

 

Comments

Popular Posts