МЭДЭЭЛЭЛ
Сайн байцгаана уу?
#БиднийТББ-ын хэрэгжүүлж буй #ӨөрийнБайшин Хөтөлбөрийн ТӨСӨЛ-А50, А76-ийн зураг төслийн үе шат удаан явагдаж байгаа гэсэн ойлголт бий болсон байж магадгүй усраас нийт гишүүд, дэмжигч гишүүддээ хандаж тухайн Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөлд ерөнхийдөө хичнээн хүн оролцож багагүй хугацаа шаардагддаг гэдгийг ойлгуулах зорилгоор дараах мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны сураг төслийг боловсруулахад албан ёсоор 14-15 хүн оролцдог бөгөөд албан бусаар 30 орчим хүн оролцож БА-Барилга Архитектурын төвшинд олон талаас нь ярилцаж өмнөх газар дээр буусан төслүүдийн туршлагаас одоогийн нөхцөлд зардлыг бууруулах шийдлүүд гаргадаг. Зөвлөхүүд, Архитекторууд, Инженерүүд, Мэргэшсэн төсөвчин, Судалгааны багууд гээд чанартай материалыг бага өртгөөр хэрхэн хаанаас авч ашиглах тал дээр зөвшилцдөг ба энэ шийдэл болно болохгүй гэдэг тал дээр багагүй маргалдана.
Жишээ нь одоогийн бидний төлөвлөсөн том цонхнууд боломжгүй гэдэг дээр багагүй маргаж, зөвшилцсөний эцэст хийх боломжтой мөн бүр баталгаатай шийдлийг бий болгож чадсан. Энэ процесс БА зургийн шатанд яригдах ёстой бөгөөд ингэж байж ББ, ЦБУ, ЦАХ, ХАС, ХД зэрэг зургийн инженерүүдэд зураг хийх даалгавар боловсруулагдаж очно. Үүнийг гүйцэтгэхэд багагүй хугацаа ордог гэдгийг ойлгох маш чухал юм. Үүний дараа зургууд бүрэн дууссаны дараа ТӨСӨВ хийх мэргэшсэн хүн дээр очно. Ингээд төсвийн явцад бид нэг ярилцана.
Зураг төсөл төсвийг дууссаны дараа зөвлөхүүд, экспертүүдээр хянуулж засварлах зүйл байвал замичан аваад дахин засварлаж GIZ, МВА, ТоС зэрэг байгууллагуудаар батлуулах ажил эхэлнэ. Батлуулах үе шат дуусахаар банкнууд дээр зураг төсөл төсөв маань батлагдаад иж бүрэн болоод очно. Үүний дараа та бүхэн бариулах процесс уруугаа орцгоох болно. Тэр процессыг тухайн үед нь маш ойлгомжтой тайлбарлая. Одоогоор БА-ын шатанд зөвшилцөж бүрэн дууссан ББ зургийн шатанд болон бусад зургийн ажил эхлэх инженерүүдэд өгөх даалгаврыг боловсруулж байна.
Зарим тохиолдолд өдөр шөнөгүй суух шаардлага гарна.
ТӨСӨЛ-А76 нь76 гишүүд оролцож хамтдаа бүтээлцсэн Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөл юм.
ТӨСӨЛ-А50 нь50 гишүүд оролцож хамтдаа бүтээлцсэн Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөл юм.
₮ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!
? Надад төлөвлөгөө байна... Танд...
Бүлэг:
#БиднийТББ нь гишүүд, дэмжигч гишүүдээ дөрвөн бүлэгт бүлэг болгон бодлогоор төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
Бүлэг 1: https://www.facebook.com/groups/ownhouse1 -Газартай ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.
Бүлэг 2: https://www.facebook.com/groups/ownhouse2 -Газаргүй ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.
Бүлэг 3: https://www.facebook.com/groups/ProjectS3 -Газартай ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.
Бүлэг 4: https://www.facebook.com/groups/ownhouse4 -Газаргүй ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.
Хуудас: https://www.facebook.com/uuriinbaishin
Холбоо барих: 80807374, 99078870, 99748780, 77474990
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
Шагнал:
BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
"шилдэг Монголчуудад ээлтэй төсөл"-өөр шалгарсан.
BEST OF MONGOLIA-2018 /олон нийтийн санал асуулгаар/
"Шилдэг төсөл хөтөлбөр" -өөр шалгарсан.
Comments
Post a Comment