Доктор ЭКО
Доктор ЭКО - Өрхийн цэвэрлэх байгууламж
Доктор ЭКО
- Өрхийн цэвэрлэх байгууламж нь Усны доктор, Монгол Улсын зөвлөх
инженер хүний 37 жилийн туршлага дээр үндэслэн Архитекторууд, Инженерүүд
хамтран ажиллаж Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны - Өрхийн цэвэрлэх
байгууламж болгосон бүтээгдэхүүн юм. Одоогийн бидний ашигладаг систем
нь ихэвчлэн соруулдаг систем буюу ажилладаггүй шийдэл байна. Харин
ажилладаг систем 2015 оноос Монгол Улсад нэвтэрсэн ч тэр бүр иргэд
хэрэглээндээ нэвтрүүлээгүй байна. Харин 2019 оноос Эрчим хүчний
хэмнэлттэй амины орон сууцны төслүүдэд түлхүү ашиглах болсон Доктор ЭКО - Өрхийн цэвэрлэх байгууламж нь соруулдаггүй бөгөөд ажилладаг систем гэдгээрээ хэрэглэгчдийн сэтгэгдэлд бүрэн нийцсэн систем болон хөгжиж байгаа болно.
Доктор ЭКО - Өрхийн цэвэрлэх байгууламж нь Био технологийн 3 тоннын септик, Саарал усны технологийн 3 тоннын септик, Шүүрүүлэхийн худагтайгаа нийт 10-12 тоннын цэвэрлэх байгууламж суурилна. Эхний дамжлага буюу Био систем нь гурван тасалгаатай 3 тоннынх, Дараагийн дамжлага болох саарал усны технологи нь мөн л 3 тасалгаатай 3 тоннынх, Шүүрүүлэхийн худгийг хөрсний шинж чанарыг болон Геологийн дүгнэлтийг үндэслэж шүүрүүлэхийн системийг төлөвлөнө. Мөн шүүрүүлэхийн худгийг 4-6 тонн саарал усыг нөөцлөх юм уу шүүрүүлэх худгийг хийж болно. Нөөцөлсөн тохиолдолд саарал усыг нэмэлтээр ноцооссыг
суурилуулан гаргаж ирээд ногоон байгууламжаа услах машин тэргээ угаах
байдлаар ашиглаж болно. Барууны оронд шүүлтүүр нэмэлтээр суурилуулан
ундандаа дахин ашиглаж байна. Монгол хүн хэзээ ч ундандаа хэрэглэхгүй
гэдэг нь судалгаанаас харагддаг.
Газар шорооны ажлыг техникээр ухуулах илүү үр дүнтэй юм. Нүхийг ухаж бэлдэхдээ
Өргөн 1,6м
Урт 7м
Гүн 2,8м байх ба шүүрүүлгийн хэсгийг хөрсний шинж чанарыг харгалзан үзэж 3,5м - 4м ухна.
Суурилуулахад
1 өдөр л шаардагдана. Доктор ЭКО - Өрхийн цэвэрлэх байгууламжийг
суурилуулахдаа дотор гадна шугам хоолойг хамтад суулгаж өгдгөөрөө давуу
талтай бөгөөд гадна газар шорооны ажил, дулаалах, тээвэрлэх зардлууд бүгд 7,2сая төгрөгт багтсан. Та захиалга өгсөн тохиолдолд илүү зардал
төлөхгүй болно.
1. Саарал усаа хөрсөндөө шүүрүүлэхгүйгээр дахин ашиглан тарьсан модоо, зүлэг ногоогоо услах бүрэн боломжтой. /саарал ус хадгалах савнаас ноцоссоор татан гаргах/ |
Манай хамт олон Доктор ЭКО-Өрхийн бохир усны цэвэрлэх байгууламжийн угсрах суурилуулах захиалга авч байна.
Улаанбаатар хотын хөрсний бохирдол жил ирэх тусам ихсэж байгаа гэдгийг хүн бүр мэддэг болсон. Та бид болон бидний үр хүүхдүүд аль болох эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрахыг хүсдэг билээ. Био технологи саарал усны системийг нэвтрүүлснээр ирээдүй хойч үедээ эрүүл орчинг үлдээх хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү.
Тиймээс та өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн амины орон сууцаа /өөрийн байшингаа/ ариун цэврийн өрөөтэй болгоход нэгдээрэй.
Доктор ЭКО-Өрхийн бохир усны цэвэрлэх байгууламж нь:
- Соруулахгүй
- Үнэр гарахгүй
- Хөлдөхгүй
- Хэрэглэхэд хялбар
- Тог хэрэглэхгүй
- Биобактерын /өтгөн шингэнийг идэгч/ бүтэн жилийн хэрэглээ үнэгүй
Доктор ЭКО-Өрхийн бохир усны цэвэрлэх байгууламж нь 2 төрлийн шийдэлтэй.
1. Саарал усаа хөрсөндөө шүүрүүлэхгүйгээр дахин ашиглан тарьсан модоо, зүлэг ногоогоо услах бүрэн боломжтой. /саарал ус хадгалах савнаас ноцоссоор татан гаргах/
2. Саарал усаа хөрсөнд нь шүүрүүлэх /соруулахгүй/
Хэрвээ та #ДокторЭКО-Өрхийн цэвэрлэх байгууламжийг захиалах бол 80807374, 94002542, 80707374 дугаараар холбогдоорой. Үнэ: 7,2-8,8 сая төгрөг.
Жич: Байршил болон хөрсний нөхцөл зэргээс хамааран үнэ тогтооно.
₮ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!
? Надад төлөвлөгөө байна... Танд...
Байгууллага:
"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ
"A plan to build your own house" NGO
Бүлэг:
#БиднийТББ нь гишүүд, дэмжигч гишүүдээ дөрвөн бүлэгт бүлэг болгон бодлогоор төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
Бүлэг 1:
https://www.facebook.com/groups/ownhouse1
-Газартай ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.Бүлэг 2:
https://www.facebook.com/groups/ownhouse2
-Газаргүй ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.Бүлэг 3:
https://www.facebook.com/groups/ProjectS3
-Газартай ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.Бүлэг 4:
https://www.facebook.com/groups/ownhouse4
-Газаргүй ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.Холбоо барих: 80807374, 80707374, 88055437, 99748780, 86650650
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
Шагнал:
BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
"шилдэг Монголчуудад ээлтэй төсөл"-өөр шалгарсан.
BEST OF MONGOLIA-2018 /олон нийтийн санал асуулгаар/
"Шилдэг төсөл хөтөлбөр" -өөр шалгарсан.
#ЗҮГкансалтинг
Comments
Post a Comment