ӨМНӨ ба ОДОО
Гудамжиндаа үнс, угаадас, хог, шүлс, шээс гээд тоочоод байвал дуусахгүй мэт яриа болж өрнөнө. Утаа, Хөрсний бохирдол, Ядуурал, Ажилгүйдэл гээд бас яривал дуусахгүй сэдэв болно. Гэхдээ #Өмнө ямар байсан нь тийм чухал биш #Одоо яах вэ гэдэг нь маш чухал юм. Бид хамтдаа өөрчилж чадах уу? үгүй юу? гэдэг нь хамгийн чухал бөгөөд дуусахгүй ярих сэдэв мөн юм.
Тэгээд та бүхэнтэйгээ энэ сэдэв эхэлсэн түүхийг хуваалцахаар шийдлээ...
Энэ сэдэв яаж эхэлсэн бэ гэж үү 15 жилийн өмнө нэгэн хүү Ээждээ амласан амлалтаа биелүүлж чадаагүй гаслант тэр өдөр...
Хүү ээждээ амласан тэр өдрийг хамтдаа сонсъё. Тээр нэгэн жилийн идэр өвлийн хүйтэн тачигнасан өглөө би сэрээд нүдээ нээтэл аав ээж хоёр маань нь сэмээрхэн шивнэлдээд хүүхдүүдээ сэрэхээс өмнө хөнжил дээр нь байгаа энэ цасыг бүгдийг нь цэвэрлэе гээд хүүхдүүдийнхээ хөнжил дээрх цасыг хамж унагах тэр мөч бол дээврийн хөндийд сэрсэн анхны өвлийн өдөр байлаа. Яагаад дээврийн хөндийд сэрэх болсон юм гэж үү. Манайх гэдэг айл хөдөөнөөс хот бараадсан айлын нэг бөгөөд үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой хүн болгохоор шийдсэн он жилүүд байсан юм. Аав, ах хоёр мужааны ажил хийнэ. Тэгээд нийтийн сууц барьдаг нэг хүний байшинг барих бүх ажлыг нь хийхээр болж хариуд нь нэг умгар өрөө авахаар тохиролцож бүтэн зуныг зориулан хамаг хүчээ дайчлан хоёр бага хүүгээ хүртэл ажилдаа оролцуулан зүтгэсэн үр дүн нь хулхидуулж дээврийн хөндийд сэрсэн тэр өглөө байсан юм. Тэр өглөө дунд хүү нь ах дүү нараасаа түрүүлж сэрээд хэн нэгэнд гомдож нулимс бөмбөрүүлэх нүдийг нь арчиж Ээжээ хүү нь тандаа амлая би архитектурын сургуулиа төгсөөд маш сайхан байшин бариад та нарыгаа аз жаргалтай амьдруулах болно. Гэхэд Ээж минь миний хүү чи Архитектор хүн учраас хүн бүрийг сайхан байшинд аз жаргалтай амьдруулах тийм хүн болох ёстой учраас маш сайн сурах ёстой шүү гэж захихад, би ээждээ хандаж хүү нь хүн бүрийг сайхан байшинтай болгоно гэж ээждээ амласан тэр мөч одоо хүртэл миний зүрх сэтгэлд үүрд оршин цэцэглэж явдаг юм. Тэр өвөл надад олон зүйлийг даван туулах бодох суралцах уйгагүй хөдөлмөрлөх тэвчээрийг суулгасан он жилүүдийг надад бэлэглэсэн өвөл байсан юм.
Тэр гаслант өдөр үү... Өдөр шөнөгүй ажилладаг хүүгийн Ээжтэйгээ ярилцах сүүлийн хормыг надаас булаасан гаслант өдөр, одоо хүртэл харамсаж үргэлж өөрийгөө буруутгаж явдаг. Миний амьдралд тохиолдсон хамгийн хүнд өдөр байсан юм. Тэр өдөр миний бас нэг суралцсан эрдэм болох хаяг рекламын студи байгуулан, том том хаяг хийж өндөр барилгуудын ханан дээр тогтоодог бас нэг ажлын маань өдөр болох өндөр барилгын хананд олсоор барилгын дээврээс өөрийгөө уяж зүүгээд, хулдаасан хаяг тогтоож байсан тэр үдэш, ээж маань над руу хоёр ч удаа залгаж, гурав дахь дуудлагыг унах шахам сандран аваад ээжээ хүү нь өндөр барилгын орой дээр хаяг тогтоож байна аа. Хүү нь ажлаа дуусгаад, буугаад тухтайхан яръя Ээжээ гээд тасалсан гаслант тэр өдөр, ажлаа дуусгаад өндөр барилгын ханан дээрээс буугаад утас цэнэггүй болсон учраас ярьж чадалгүй гэртээ ирээд удаагүй байтал эгч над руу залгаж Ээж бурхан болчихлоо гэж хэлсэн аймшигт тэр өдөр миний амьдралаас ээжийг минь үүрд булаагаад аваад явсан гаслант тэр өдөр юм. Хүний амьдрал яагаад ийм гаслантай байдаг юм бэ гэж өөрийнхөө толгойг балбах тэр өдөр үргэлж дотор минь үлдсэн харанхуй юм.
#Одоо тэр хүү том залуу болсон хоёр хүүхдийн аав болсон. Ээждээ амласан амлалтаа биелүүлж иргэн бүрийг санхүүгийн дарамтгүйгээр орон байртай болгох #ӨөрийнБайшин Хөтөлбөрийг санаачлан амьдралын хөрсөн дээр буюу газар дээр буулгаад та бүхэндээ хүргэж байгаа нь энэ юм.
#Одоо бид яах вэ гэхээр ГЭР ХОРООЛЛ-ыг бүхэлд нь өөрчлөх энэ том сэдвийг хамтдаа эхлүүлье. Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжье, хамтдаа үүнийг өөрчилье...
https://www.youtube.com/watch?v=paaEQbRQmGw
ReplyDelete