ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

"ӨӨРИЙН БАЙШИН" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 

Бидний ТББ-ын хэрэгжүүлж буй "Өөрийн Байшин" Хөтөлбөр нь Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төслүүдийг боловсруулж, батлуулах мөн түүнд иргэдийг хамруулах ажлуудыг 11 жилийн хугацаанд тууштай, шинжлэх ухаанчаар хандаж, амжилттай зохион байгуулахад зориулан олон туршилтуудыг амьдралын хөрсөн дээр буюу газар дээр буулгаж сул талуудыг арилгаж, инноваци шингэсэн орчин үеийн барилгын материалын дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж ирсэн. Эрчим хүчний өндөр хэмнэлттэй амины орон сууцны иж бүрэн зураг төслийг боловсруулахад албан ёсоор 14-16 хүн, албан бусаар 30-32 хүн оролцож нийт 12,600,000 - 15,000,000 төгрөгийн бодит зардал гардаг болно.

Уг зардлыг нэг айл өрх гаргаад Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай болох хандлага тэр бүр хүмүүст байхгүй байна. Бид энэ асуудлыг шийдэх шийдлийг "Өөрийн Байшин" Үндэсний хөтөлбөр гэж харж байна. Учир нь хөтөлбөрийн хүрээнд "төслийн сургалт"-ыг 5-7 өдөр 20:00-22:00 цагийн хооронд онлайнаар гэр гэрээсээ улс орон даяар мөн гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийг оролцуулан зохион байгуулдаг бөгөөд гол зорилго нь оролцогч талууд хамтдаа тухайн зардлыг дундаасаа гаргах үүргийг хүлээхэд оршдог. Та хамрагдсанаар хамтарч ажилладаг компаниуд болон хөтөлбөрийн ТББ-ын гишүүн 50% хувь хүртэлх хөнгөлөлт эдлэх ба дэмжиж оролцогч байгууллагууд тал зардлыг гаргах үүрэг хүлээдэг. Үлдсэн 50%-ийн санхүүжилтийг оролцох хүсэлтэй иргэд нийлж дундаасаа буюу бодит зардлыг хувааж гаргах үүрэг хүлээдэг.
 
Ингээд нэг маягийн Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны иж бүрэн зураг төсөлтэй болохоос гадна, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монголын банкны холбоо, Монголын Тогтвортой Санхүүгийн холбоо, Мэргэжлийн байгууллагаар батлуулсан 36м2-120м2 хүртэлх зураг төсөлтэй болно. Уг зураг төсөл нь GIZ, MBA, ToC холбоогоор дамжуулан бүх банкнууд дээр "Ногоон Зээл"-ийн шаардлагыг хангасан зураг төсөл болж очихоос гадна энэ удаагийн төсөл амины орон сууцны ипотекийн зээлийн шаардлага хангасан зураг төслийг боловсруулах зорилготой. Үр дүнд нь төсөлд оролцсон хүн GIZ, МВА, ТоС зэрэг олон улсын хамтын ажиллагааны сангийн 18,000,000 төгрөг хүртэлх санхүүжилтийг буцалтгүй буюу буцааж авахгүй санхүүжилтийг авсан бөгөөд өөрийн байшингаа бариад сайхан амьдарч буй туршлагууд байна.

Одоо бид илүү том алсыг харсан үйл ажиллагаанд өөрсдийн дуу хоолой бодит хувь нэмрээ оруулах зорилгоор мөн өөрийн гэсэн Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны иж бүрэн зураг төсөл, төсөвтэй болох аргад суралцахаас гадна Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг барих замаар олон улсын байгууллагуудаас CO2 мөн гэр хорооллын утааны асуудал болон агаарын бохирдол, хөрсний бохирдол, ядуурлыг бууруулах амлалтыг хамтдаа бодит ажил болгож олон улсын хамтын ажиллагааны сан мөн бусад ижил төрлийн сангуудаас 10%-ийн буцалтгүй санхүүжилтийг олж ирэх зорилгын дор хамтдаа нэгдэх шаардлагатай байна. Үүний үр дүнд бид хамтдаа маш сайн жишээнүүдийг бодит ажил болгож амьдралын хөрсөн дээр буюу газар дээр буулгасан туршлагаа улам хөгжүүлж хамтдаа улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах түүнд иргэн бүр оролцох үүргийг хүлээн бүх нийтээрээ гурван амлалтыг биелүүлэхээ баталж өрх бүр улсаас нэг удаа 30%-ийн хөнгөлөлт эдлэх эрх, боломжийг хамтдаа бий болгох зорилготой бөгөөд энэхүү хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, зорилт байх болно. Ингээд бид төсөлд хамрагдаж байгаа иргэд санхүүгийн дарамтгүйгээр эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай болох бодит боломжийг бий болгож чадна.


ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ БОДИТ ЗАРДАЛ:

ЭСКИЗ - 1,500,000₮ /1хүн/  
БА -  1,200,000₮ /1хүн/
ББ - 1,500,000₮ /1хүн/
ЦБУ - 800,000₮ /1хүн/
ЦАХ - 1,000,000₮ /1хүн/
ХАС - 900,000₮ /1хүн/
ХД - 600,000₮ /1хүн/
ТӨСӨВ -800,000₮ /1хүн/
ЗӨВЛӨХ - 800,000₮ /1хүн/
ЭКСПЕРТ - 1,200,000₮ /1хүн/
3D, ИТЕРЬЕР - 1,800,000₮ /1хүн/
БИЧИГ ЦААС - 500,000₮ /A4, A3-3%/


НИЙТ = 12,600,000₮ /Эрчим хүчний өндөр хэмнэлттэй АОС-ны батлагдсан иж бүрэн зураг төсөл, төсөв/

Ивээн тэтгэгч байгууллага болон хөнгөлөлт: 6,300,000₮

Оролцогч: 6,300,000₮ /100 хүн-63,000₮, 50 хүн оролцвол 126,000₮ болно./

Нэмэлтээр:

СУДАЛГАА - Хувийн сууц - 500,000₮, Хотхоны ЕТ - 3,000,000₮
ГЕОЛОГИ - 2,500,000₮
ГЕОДЕЗИ - 1,200,000₮

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭРЭЭ /ЗҮГ/ - 1,500,000₮ - 3,500,000₮

/Энэ зардал зураг төслийн зардалд орохгүй хэрвээ та хүсвэл нэмэлтээр үүнийг төлөөд өөрийн газар дээрээ судалгааны ажлууд болон зөвлөх үйлчилгээ авах боломжтой юм./

Дэлгэрэнгүй мэдээллийг: 976-77887374, 80807374, 80707374, 99179918
Анхны сургалт А50: https://bit.ly/3rpGrp9
Хоёрдахь сургалт А76: https://bit.ly/3I3CQD6
Төслийн сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл: https://bit.ly/3xD8dzN
 

Холбоо барих: 80807374, 80707374
 

И-мэйл: ownhouseacademy@gmail.com
Блог: https://uuriinbaishin.blogspot.com
Оффис: ХУД, 2-р хороо, Мишээл барилгын их дэлгүүрийн 2-р давхарт, Барилгачин групп


 


₮ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!
 
? Надад төлөвлөгөө байна... Танд...
 
Байгууллага:
"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ
"A plan to build your own house" NGO
 
Бүлэг:
#БиднийТББ нь гишүүд, дэмжигч гишүүдээ дөрвөн бүлэгт бүлэг болгон бодлогоор төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
 
Бүлэг 1:
https://www.facebook.com/groups/ownhouse1
-Газартай ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.
Бүлэг 2:
https://www.facebook.com/groups/ownhouse2
-Газаргүй ба Мөнгөтэй иргэд нэгдэнэ.
Бүлэг 3:
https://www.facebook.com/groups/ProjectS3
-Газартай ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.
Бүлэг 4:
https://www.facebook.com/groups/ownhouse4
-Газаргүй ба Мөнгөгүй иргэд нэгдэнэ.
 
Хуудас:
https://www.facebook.com/uuriinbaishin
Блог: http://uuriinbaishin.blogspot.com/
 
Холбоо барих: 80807374, 80707374, 88055437, 99748780, 86650650
И-мэйл: ownhouse.mn@gmail.com, ownhouseacademy@gmail.com
 
Шагнал:
BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
"шилдэг Монголчуудад ээлтэй төсөл"-өөр шалгарсан.
BEST OF MONGOLIA-2018 /олон нийтийн санал асуулгаар/
"Шилдэг төсөл хөтөлбөр" -өөр шалгарсан.
 
#ӨөрийнБайшин
#ДокторЭКО
#ХайрынӨргөөгБүтээе
#РЭССИ
#ICFThermoblock
#ӨөрийнБайшинСэтгүүл
#ЗҮГкансалтинг

Comments

Popular Posts