ӨӨРИЙН БАЙШИН ХӨТӨЛБӨРИЙГ АЙМГУУД ДЭМЖИЖ БАЙНА


СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗДТГ ӨӨРИЙН БАЙШИН 
ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

      Бидний ТББ-ын төлөөлөл "Өөрийн Байшин" Хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ бол хөдөө орон нутгийн удирдлагууд ойлгож бага дунд орлоготой иргэдээ санхүүгийн дарамтгүйгээр орон байртай болгох нэг маягийн амины орон сууцны зураг төслийг хөтөлбөрт хамрагдаж зэх зээлийн өртгөөс 60%-70% хувиар бууруулан зураг төсөл, төсвийг гүйцэтгүүлэн авсан юм. 
       
          Бага дунд орлоготой иргэд, залуу гэр бүлүүдийг санхүүгийн дарамтгүйгээр орон байртай болгох зорилгоор мөн "Өөрийн Байшин" хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц зөвлөгөөний хамгийн бага дулаан алдагдлын шалгуурт тэнцсэн дэвшилтэт технологийн материал нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагууд тэр дундаа ICF Герман технологийн термоблокны үйлдвэрийн "БауБлюс" ХХК болон цаашид ипотекийн амины орон сууцны зээлийг бий болгох үндэслэлээр загварын байшин барих ажлын зураг төслийг "Хаадын Мөр" ХХК боловсруулж "Буйман Харш" ХХК угсралт гүйцэтгэлийн ажлыг хийхээр болов.

         "Буйман Харш" ХХК нь Эрдэмтэн докторууд, Зѳвлѳхүүд, Архитекторууд, Инженерүүд, Судалгааны баг, Залуучууд олон жилийн хугацаанд нэгдэж хамтарч, шинжлэх ухааны үндэслэлтэй олон арван туршилтуудыг хийж амьдралын хөрсөн дээр буулгасан хамтын ажиллагааны үр дүнд амины орон сууцны угсралт, гүйцэтгэлийн жишгийг бий болгох зорилготой ажиллаж байна.








Comments

Popular Posts