БИДНИЙ ТББ-ЫН ТУХАЙ

БИД ХЭН БЭ?

Иргэд өөрсдийн эрх ашгийн төлөө нэгдэж үүсгэн байгуулсан ба хүн бүр оролцсон учраас бидний ТББ гэж овоглосон юм. Бидний ТББ нь "Өөрийн Байшин" Хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд төрөл бүрийн мэргэжилтэй залуучууд нэгдэж өөрсдийн амьдрах орчинг сайжруулах цаашлаад эрүүл эко тав тухтай орчинд гэр бүлээрээ сайхан амьдрах хүслийг тээж "Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" нэртэйгээр олон нийтийн сүлжээнд нэгдэж анхны уулзалтыг 2013 онд зохион байгуулж албан ёсоор ТББ байгууллага болсон түүхтэй.
 

Тухайн уулзалтын үр дүнд Эрдэмтэн Докторууд, Зөвлөхүүд, Архитекторууд, Инженерүүд, Судалгааны баг гээд төрөл бүрийн мэргэжилтэй залуучууд нэгдэж хүн өөрийн байшинг барихын тулд шинжлэх ухаанчаар хандах цаг нь болсон гэдгийг ойлгуулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй хамгийн сайн, чанартай, хамгийн дулаан байшинг барих ажлыг хөгжүүлэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ амьдралын хөрсөн дээр буулган туршиж сул талуудыг байхгүй болгон батласан туршлагуудыг бүтээсэн завгүй олон жилүүдийн 11 жилийг ардаа орхижээ. Бид уйгагүй хөдөлмөрийг хамтдаа бүтээж одоог хүртэл тууштай хамтарч ажиллаж байна.
 

Биднийг дэмжиж байгаа хүмүүс одоогийн байдлаар 30,000 орчим гишүүд 180,000 орчим дэмжигч гишүүдтэй болсон байна. Бид гишүүдээ 4 бүлэгт бүлэг болгон бодлогоор хэрэгжүүлж буй бүтээлч төрийн бус байгууллага юм.

Та дөрвөн бүлгийн алинд багтаж байгааг сонгож нэгдээрэй.
Бидний эцсийн зорилт бол Газаргүй бөгөөд Мөнгөгүй иргэдийг санхүүгийн дарамтгүйгээр орон байртай болгох зорилгоор Ус, Агаар, Хөрсний бохирдол, Ядуурал, Ажилгүйдлийг устгаж Байглын гамшигт тэр дундаа Газар хөдлөлтөд Өөрийн Байшиндаа амьд үлдэх бодлогыг хэрэгжүүлэх Монгол хүний агуу мөрөөдөл, том амбицтай философоор дэлхийн төвшинд өрсөлдөх тогтолцоог хөгжүүлэх үйл хэрэг юм.



Comments

Popular Posts