Ч. Батцэнгэл: Төр хийж чадахгүй байгаа бол залуучуудаа сайн дэмжээд өгөх хэрэгтэй


Төр, засгийн зүгээс иргэдээ орон сууцжуулах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэгч тэр болгон нь төдийлөн зорилтод хүмүүсдээ хүрэхгүй байгаа. Хямд өртөгөөр иргэдийг орон сууцжуулна гэсэн мянган мянган төсөл байдаг ч амьдралын хөрсөн дээр буусан төсөл нь ховор байдаг.  Тэдний нэг бол "Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ-ын хэрэгжүүлж буй "ЭВТАРД" төсөл юм Уг төлийг санаачлагч залуутай ярилцлаа.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргье.
-Сайн байн уу. Та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

Та өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?
-Намайг Чимэддоржийн Батцэнгэл гэдэг. Архитектур мэргэжилтэй. “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” төсөл хөтөлбөрийг санаачлагч...

 -Өөрийн байшингаа босгох төсөл төлөвлөгөөнийхөө талаар тодорхой ойлголт өгөхгүй юу?
-Энэхүү төсөл, хөтөлбөр маань бага, дунд орлоготой иргэдийг санхүүгийн дарамтгүйгээр орон сууцжуулах юм. Би яг энэ төсөл дээл тасралтгүй 8 жил хэрэгжүүлж ирсэн. Олон айлыг аминий орон сууцтай болгосон байгаа. Анх 2013 онд 600 хүний багтаамжтай зааланд дүүрэн хүмүүс цугларч “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” төрийн бус байгууллага байгуулж байсан. Тэнд цугларсан хүмүүс бүгд л сошиалд нэгдэн ирсэн хүмүүс байлаа. Заал дүүрэн хүмүүс цуглараад 100,100-аараа нийлээд ажлаа хийдэг байсан бол одоо 15 хүн үлдсэн байна. Гэхдээ бид нэгдэж чадвал амжилтанд хүрч чаддаг юм байна лээ гэдгийг бид одоо ч харуулсаар байгаа. Хамгийн гол нь хямд зардлаар төсвөөр орон гэртэй болгож яваа шижгэнэсэн мундаг залуус юм. Энэ бүгдээс харахд иргэд бид өөрсдөө оролцоод нэгдээд юм хийвэл юу ч хийж чадна гэдгийг манай төрийн бус байгууллагын залуус харуулж байгаа юм болов уу гэж боддог.


 -Энэхүү хөтөлбөрийг хийж хэрэгжүүлье гэх санаа юунаас үүдэлтэй вэ?
-Сайхан асуулт байна. Энэ сэдэл бол ерөөсөө л хажуу өрөө хөлсөлж суухаар өөрсдөө амины орон сууц яагаад барьж болохгүй гэж бодсон. Гэхдээ олуулаа нийлж амины орон сууцаа барьвал хамаагүй хямд тусна. Жишээ нь арав, арваараа нийлээд нэг том газар аваад тэндээ арвуулаа нэг дор байшин барьж арвуулаа нэг газраас материалаа авах нь хүртэл бага зардлаар босно. Өөрсдийн хийх зүйлээ өөрсдөө хийж болох юм байнаа гэж бодож хийж хэрэгжүүлсэн байгаа. Ийм шийдлээр олон хүмүүс манайд хандаж бид хэрэгжилтэнд нь шууд тусалж дэмжиж ажилдаг байгаа. Энэ хөтөлбөр маань олон нийтийн дэмжлэг аваад цаашаа явахаар өөр том цар хүрээнд шийдэх асуудал болж байгаа юм. Яг ийм шийдлээр хүмүүсийг амины орон сууцтай болгочих юмсан гээд л 8 жил тасралтгүй явж байна.

-Орон сууцжуулах олон төслүүд байдаг болж. Энэ төслүүдээс танай төсөл ялгарах онцлогтой байх. Энэ талаар ярихгүй юу?


-Амины орон сууцаа өөрөө мэргэжлийн төвшинд заалган өөрөө босгоно гэдэг бол тухайн хүндээ ч маш үлдэцтэй, бас нэг мэргэжилд суралцаад авч байгаа юм . Амины орон сууцны төсөл дээр л ярихад шинэ технологи нэвтрүүлсэн байгаа. Германчуудтай хамтраад ICF технологийн бүрэн цутгамал бетон барилга болдог технологийг Монголд нэвтрүүлсэн юм. Үндсэндээ амины орон сууцыг маш богино хугацаанд барина гэж хэлж болно Тодруулбал  60 мкв байшинг 7 хоногийн дотор барьдаг байгаа.  Ер нь барилга маш богино хугацаанд баригдаж босож байвал зардлыг их хэмнэдэг гэж үздэг шүү дээ. Мөн бид бага, дунд орлоготой гэр хорооллын айлуудын орон сууц барих нөхцөл боломжийн талаар бүрэн судалгаа хийсэн байгаа. Энэ бүгдээрээ бусад төслүүдээс давуу талтай болов уу.

-Ер нь бүгд нийлээд нэгдсэн нэг төсөл дээр ажиллаж хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй юм болов уу гэж би хувьдаа боддог. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Тийм шүү. Бидний хувьд энэ төслөөр олон жил дагнаж явсан. Олонтойгоо хамтдаа хийвэл мэдээж үр дүнтэй. Тийм ч учраас төрийн бус байгууллагууд нэгдээд үндэс сууриас нь эхлээд хамтарч ажиллаж байгаа. Бид олон зүйлийг төлөвлөж тооцоолсон байгаа. Бид маш өргөн цар хүрээтэйгээр ажлаа төлөвлөж байгаа. Энэ утааны эсрэг ганц л бодитой зүйл бол гэр хороололгүй болгож орон сууцжуулах явдал шүү дээ. Бидэнд 1 жилийн дотор энэ асуудлыг шийдчих боломж нөөц байгаа.

-Нэг жилийн дотор орон сууцжуулна гэлээ. Үүнийг бол ямар ч боломжгүй гэж харж байна?
-Үгүй дээ. Хүмүүс урт хугацааны дараа л гэж ярьдаг. Үнэн хэрэгтэй Монгол гэдэг их айлд бүх л зүйлийг хийж бүтээж болж байна. Орон сууцжуулах бүх технологи, шийдэл нь бүгд байна шүү дээ. Гэнэт би гарч ирээд бүтэхгүй зүйлийг барих гэж байгаа юм биш шүү дээ. Бүх нөөц бололцоо нь байна. Үүний төлөө хийе, бүтээе гэсэн сайхан залуус ч байна. Турк улс гэхэд утаанаасаа хэдхэн жилийн дотор салсан. Энэ бол 138 сая хүнийг орон сууцжуулсан явдал юм. Тэдний тооцоолсноо 1 жилд 1 сая хүнийг орон сууцжуулна гэж төлөвлөж утаанаасаа салсан.. Манай орон хэдэн сая хүн амтай билээ эдгээрээс хичнээн нь нийслэлд байгаа билээ. Үнэхээр хийе гэвэл болохгүй зүйл байхгүй шүү дээ.

-Энэ асуудлыг шийдэхэд яг юу саад болоод байна гэж харж байна?
-Орон сууц босгоё гээд зүтгээд тэмүүлээд байгаа олон байгууллага, хувь хүмүүс ч байна. Эд нарыгаа төр засаг маань л дэмжээд өгөх хэрэгтэй шүү дээ. Энэ бүгдийг төр засгийн хараа хяналтгүй шийдээд бариад явж бас болохгүй шүү дээ. Төр засаг маань хууль гарцуудыг нээлттэй болгож, эрх зүй талаас нь дэмжих өөр бусдаар ажилд нь оролцож боож хаахгүй байх хэрэгтэй. Өөрсдөө хийж чадахгүй хэн хэндээ итгэхгүй идэж уугаад байгаа бол хийж чаддаг хүмүүст нь энэ боломжийг өгөх хэрэгтэй.

-Одоо хийгдэж байгаа ажлуудаасаа дурдахгүй юу?
 -"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ нь Барилгачин групптэй хамтран  Мишээл Барилгын Их Дэлгүүрийн 2-р давхарт байрлах БАРИЛГАЧИН нэг цэгийн үйлчилгээний дэргэд амины орон сууцны SHOWROOM ажлуулж байна. Энд АОС-ны сургалт, семинар, тогтмол зохион байгуулагдах юм. Дашрамд уриалахад уншигч та бүхэн Өөрийн Байшингаа Босгохоор Төлөвлөсөн бол энэ арга хэмжээнүүдэд маш идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. Мөн  3 дугаар сард Барилгачин групп, Барилга.мн, Барилгын мэргэжлийн инженерүүд, Архитекторууд, Дизайнерууд, АОС-ны зураг төсөл, гүйцэтгэлийн байгууллагуудтай хамтран АМИНЫ ОРОН СУУЦНЫ КАТАЛОГИ гаргана. Бидний хувьд хамгийн чухал зүйл бол нийгэмд чиглэсэн түрээсийн орон сууцын бодлогыг үргэлжлүүлэн ажиллана. Учир нь ард түмэнд хэрэгтэй гэх төсөл хөтөлбөрүүд хаягдаад байгаад би их эмзэглэж явдаг. Тиймээс бид энэ тал дээр чухалчилж ажиллана.

 -Best of Mongolia -2018 шилдэг байгууллагуудыг шалгаруулдаг наадамд шилдэг төслөөр шалгарсанд баяр хүргэе.
-Баярлалаа:  “Best of Mongolia” арга хэмжээг би 2011 оноос мэдэж эхэлсэн. Маш том арга хэмжээ. Байгууллагуудад өгдөг нүдээ олсон сайхан шагнал гэж боддог. Учир нь бид чинь хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ л тааруулж үйлдвэр үйлчилгээгээ явуулдаг шүү дээ. Гэтэл тэд маань биднийг үнэлээд хэрэглэгчдээсээ энэ том шагналыг авч байна гэдэг ямар ч байгууллагын хувьд хамгийн том шагнал шүү дээ. Ийм сайхан зүйлийг зохион байгуулж, олонд сурталчилан таниулдаг энэ наадмыг зохион байгуулдаг хамт олонд талархмаар санагддагаа нуух юу байх вэ. Бид анх 2013 онд “Best of Mongolia” наадмаас Монголд ээлтэй төсөл хөтөлбөрөөр шалгарч шилдэг болж байсан. Харин одоо 5 жилийн дараа дахиад шалгарсанд бид үнэхээр их баяртай байгаа.



Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Намайг урьж оролцуулсан та бүхэндээ бас баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэе.

Ярилцсан. Г. Содцэцэг

Comments

Popular Posts