АМИНЫ ОРОН СУУЦ КАТАЛОГТ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

 
Сайн байна уу?
Та бүхэн доорх материал ирүүлэх зааврын дагуу мэдээллээ ирүүлнэ үү. Каталогт хэрхэн байрших мэдээллийг зургаар хавсаргалаа танилцана уу. /тухайн хавсаргасан зураг дээр ХЭСЭГЧЛЭЛ ЗУРАГ гэсэн байгаа, тэр талбарт тухайн АОС-ны баригдсан ханын бүтээцийн хэсэглэл эсвэл тухайн баригдсан технологийн бүтээцийн хэсэглэл байж болно/

"АОС" КАТАЛОГТ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.
Архитектур хөгжсөн өндөр хөгжилтэй орнуудад зураг төсөл зохиогч байгууллагууд архитекторуудаа нийгэмд танилцуулах зорилгоор хийсэн бүтээлээрээ өрсөлдөн шууд зорилтод бүлэгтээ хүрэх боломжийг бүрдүүлж, гайхалтай уран барилгын бүтээлүүд төрдөг уламжлал тогтоод байгаан нэг адилаар АМИНЫ ОРОН СУУЦ КАТАЛОГИ /АОС/ -аар дамжуулан амины орон сууцны зураг төсөл зохиогч, гүйцэтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, зураг төслийн компани, архитектор дизайнерууд та бүхнийг өөрийн бүтээлийг Монголын ард түмэндээ танилцуулах өргөн боломжийг олгох АОС КАТАЛОГИ-ийн “Ипотекийн амины орон сууцны загварууд”, “Шилдэг амины орон сууцны загварууд”  хоёр төрөлд бүтээлээ ирүүлэн, нийтлүүлж хамтран ажиллахыг урьж байна.

Бүтээл ирүүлэх даалгавар:
 
1) Ипотекийн АОС-ны загварууд төрөлд /ипотекийн журамд нийцэх/ 
  • Нэгдүгээр нүүр: АОС-ны рендер зураг, фасад 4-н талаас харсан, давхруудын байгуулалтын зураг, огтлол, интерьерийн хэсэглэл байж болно.
  • Хоёрдугаар нүүр: Зардлын тооцоолол /барилга угсралтын үе шатны ажлуудаар/
  • Гүйцэтгэсэн архитекторын тухайн АОС-ны загварын тухай тодорхойлолт
 
2) Шилдэг АОС-ны загварууд төрөлд /АОС-ны рендер зураг, фасад 4-н талаас харсан, давхруудын байгуулалтын  зураг, огтлол, /Интерьер хэсэглэл байж болно./
  • 40-60м2
  • 60-80м2
  • 80-120м2
  • 120-160м2
  • 160-200м2
  • 200м2-дээш тансаг зэрэглэлийн хаус
  • Таун хаус
Жич: Хэвлэлийн шаардлага хангасан, нягтрал сайн  чанартай JPG, PDF зураг байх. Мөн тухайн АОС-ны загварын тухай гүйцэтгэсэн архитекторын тодорхойлолт, тухайн зураг төслийг боловсруулсан байгууллагын товч танилцуулга, холбоо барих мэдээллийг ирүүлнэ.

Материал хүлээн авах хугацаа: 2019.01.31-02.23
АОС материал ирүүлэх и-мэйл хаяг: battsengel@barilga.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл: 80807374, 91000200, 99 061844

Зөвлөгөө мэдээлэл: Тухайн АОС-ны каталогт контент бэлтгэж оруулах бол
consulting@barilga.mn хаягаар мэдээллээ ирүүлнэ үү.








Холбоос:
http://barilgachin.mn/index.php/news/show/237

Comments

Popular Posts