ЭВТЭЙ АРД ТҮМЭН БҮТЭЭЖ ЧАДДАГ

ЭВТЭЙ АРД ТҮМЭН БҮТЭЭЖ ЧАДДАГ
Үргэлж дэмжиж хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Бидний эцсийн цэг бол Монгол хүн бүр санхүүгийн дарамтгүйгээр амьдрах орчин нөхцөл бий болох тэр л цаг үе юм. Энэ бол эхлэл БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай энэ үйлсийн төлөө хамтдаа зүтгэхээр 2016.06.20 өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.
"Эвтард Багануур" Хотхон 2016.06.20

Манай ТББ нь 23,900 гишүүн, 51,000 гаруй дэмжигчидээ дөрвөн чиглэлд бүлэг болгон бодлогоор хэрэгжүүлж буй бүтээлч төрийн бус байгууллага юм.
Бидний зорилго бол бага дунд орлоготой иргэд тэр дундаа залуу гэр бүлүүдийг санхүүгийн дарамт-гүйгээр орон байртай болгох үйл хэрэг юм. Мөн манай байгууллагын эцсийн ашиг сонирхол бол улс орны хөгжлийн шинэ гарц болохуйц бүтээн байгуулалт буюу эвтэй ард түмнийхээ амьдрах ая тухтай орчинг бүтээх замаар дэлхийг удирдах ирээдүй үеийг бий болгоход зорино. 

Холбоо барих утас: 80807374








ЭВТАРД үргэлжилсээр байх болно.
Монголчууд бид булган сүүлтэй гэж бэлэгшээдэг билээ. Тэгвэл иргэд үүсгэн санаачилсан "Эвтард" төсөл араасаа булган сүүл дагуулж, "Нарлаг Буянт-Ухаа" хорооллын төслийн хөрөнгө оруулалтын гэрээ амжилттай байгуулагдсан байна.
Нэг зүйлийг та бүхэндээ дэлгэх гэсэн юм аа... "Эвтард"-ын дараагийн булган сүүл БЗД-ийн 20-р хороонд буюу шинэ суурьшлын бүсэд хэрэгжихээр судалгааны ажил эхэлсэн байгааг дуулгахад таатай байна. Мөн БЗД-ийн 20-р хорооны иргэд байвал бидэнтэй холбогдоорой. 









Comments

Popular Posts