"ЭВТАРД БАГАНУУР" ХОТХОНЫ БАРИЛГЫН БҮТЭЭЦ БАТЛАГДСАН БАЙНА...

"Эвтард Багануур" хотхоны барилгын бүтээц нь олон нийтийн дунд чөлөөтэй яригдан олон нийтийн саналаар 100 хувь дэмжигдэн батлагдсан байна. Уг технологи нь 30 жилийн өмнө ХБНГерман улс ба Канадад бий болсон ICF технологиор ханын бүтээцийг шийдхээр болсон юм байна. Энэхүү блок Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа нь нэг талаараа ТББ-ын дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжих бодолгод нийцэж байгаа юм.


ICF ТЕХНОЛОГИЙН ТЕРМОБЛОКНЫ ТАЛААР


Термоблок- бүрэн цутгамал барилгын технологи нь АНУ, Канад, ОХУ зэрэг манай оронтой ижил цаг ууртай орнуудад 30 жилийн турш амжилттай ашиглагдаж буй барилгын систем юм.
1. Хурдан, хялбар, хамгийн бага зардлаар босно.
Тухайн хийцээр гүйцэтгэл хийх нь ажлын хөлсийг бууруулах сайн талтай: Уламжлалт ажилбарын 1/3 -тэй тэнцэнэ.  Товгор гадаргууг тааруулан угсралт хийснээр аль ч чиглэлд алдаа гарахгүй, блок хөнгөн тул хүнд хүчир ажлыг маш их хялбарчилна. Уламжлалт аргаас маж бага хугацаанд, хямд цутгалт хийгдэнэ.
2. Эрчим хүчний тооцооны үзүүлэлт.
Бүрэн цутгамал барилга нь нэмэлт дулаалга хийхгүйгээр шаардлага хангадгүй. Термоблок- системийг ашигласнаар дулаан дамжуулалтын итгэлцэл нь 0.28 Ватт/м2К хүрдэг.
3. Амьдрах тааламжтай уур амьсгал.
Хашмал хоорондын цул бетон цутгамлын нөлөөгөөр дуу чимээ тусгаарлалт R,w= 45 dB - д хүрснээр тайван амьдрах боломж бүрдүүлнэ.
4. Үр ашгийн үзүүлэлт
37 см зузаантай хана нь дулаан болон дуу чимээ тусгаарлалтад тавигдах шаардлагыг хангадаг. Тиймээс орон зайг ашиглах боломж бүрдэнэ. Тухайлбал 100 м2 үндсэн талбайд түүнийг 42,5 - зузаантай өрөг ханатай харьцуулан үзвэл 4,5 м2 ашигтай талбай бүрддэг.
5. Үр ашигт төлөвлөлт хийх боломж
Ердийн хөрөө ашиглан Блок-г 2,5 см -н алхамтайгаар тайрах боломжтой ба хаягдал хог гарахгүй.
6. Уламжлалт цутгамал барилгад дулаалгын хөөсийг наахдаа стантарт технологийг дагаагүйн улмаас Улаанбаатар хотод борооны дараа болон бага зэргийн хүчтэй салхины дараагаар дулаалгын хөөсөн фасад ховхорч унаж байгаа тохиолдол элбэг гарах болсон ба манай блокийг ашиглсанаар уг тохиолдол ерөөсөө гарахгүй болно.
Термоблокны зузаан 37 см үүнд гадна талд 12 см зузаантай дотор тал нь 5см зузаантай ба энэ хооронд 20 см зузаан бетон цутгалт хийх ба даац авах тул 8 давхар хүртэл барилга барих боломжтой. Дунджаар 10 мм арматур 8 м орох ба хэдэн давхар барилгаас шалтгаалж өөрчлөгдөж болно. 1 м2 хананд 0,2 м3 бетон зуурмаг орох ба 480 кг жинтэй байх болно.
Арай нимгэн буюу 25 см зузаантай блок нь мөн гадна талдаа 12 см дотор 5 см харин бетонон хана 8 см зузаантай байх бөгөөд уг блокоор дан байшин, граж зэрэг барихад бетон дээр хэмнэлт хийж болно. 1 м2 хананд 0,08 м3 бетон зуурмаг 4 м арматур орно. Газар хөдлөлтийн 7-8 балд тэсвэртэй. Дулаан дамжуулалтын итгэлцэл нь 0.28 Ватт/м2К хүрдэг. Гал дэмжихгүй ба 1 м2 –д 4 ширхэг ирэх ба урт нь 100 см өндөр нь 25 см зузаан нь 37 ба 25 см юм. Уг технологи нь ХБНГУлсын барилгын техникийн хүрээлэнгийн 2004 оны 7- р сарын 6-ны Z- 15.233 тоот гэрчилгээтэй.


ИРГЭД БУЮУ ХЭРЭГЛЭГЧИДЭЭСЭЭ ҮҮСЭН БИЙ БОЛСОН ЦОРЫН ГАНЦ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

$ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!

? Надад төлөвлөгөө байна... Танд...

Дөрвөн үндсэн чиглэл болон нэгдэх группын холбоос:
/1-Газартай ба Мөнгөтэй 2-Газаргүй ба Мөнгөтэй 3-Газартай ба Мөнгөгүй 4-Газаргүй ба Мөнгөгүй/
1. https://www.facebook.com/groups/1389411017948009/
2. https://www.facebook.com/groups/293715157456879/
3. https://www.facebook.com/groups/319725558194854/
4. https://www.facebook.com/groups/234489676748994/
Тус ТББ нь 18,000 гишүүдээ дөрвөн чиглэлд бүлэг болгон бодлогоор хэрэгжүүлж буй цорын ганц төрийн бус байгууллага юм.

Дараах холбоосоор нэгдээрэй: https://www.facebook.com/pages/Өөрийн-Байшин/424575687678641https://www.facebook.com/pages/Өөрийн-Байшин/424575687678641

"ӨӨРИЙН БАЙШИНГАА БОСГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ" ХӨТӨЛБӨР"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ -
"A plan to build your own house" NGO

Блог: http://uuriinbaishin.blogspot.com
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
Холбоо барих: 91058813, 96701249, 96064990, 91990539, 94940083, 99058520,

BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
шилдэг Монголчуудад ээлтэй төслөөр шалгарсан "ӨББТ" ТББ
https://www.facebook.com/pages/Өөрийн-Байшин/424575687678641

Comments

Popular Posts