"ЭВТАРД"-ЫН ИХ АЖЛЫН ЭХНИЙ ӨДӨР...

"Эвтард Багануур" хотхон эхний хаусны материалаа талбай дээрээ буулгасан байна. Энэ өдөр тэнгэр хангай тайван сайхан байсан ба Багануур хотын баг хамт олны ажил хурдан шуурхай ажил болон хэрэгжиж байгааг дуулгахад таатай байна. Мөн "Эвтард Багануур" сангийн удирдлагууд UBS телевизийн "Кофе юу? Цай юу?" нэвтрүүлэгт уригдаж энэхүү явж байгаа хотхоныхоо талаар бүх Монголчууддаа мэдээлэл өгсөн байна. Тэдэнд ажлын өндөр амжилт хүсэе. 

Бид урьд нь та бүхэндээ ICF Герман технологийн талаар мэдээлэл өгч байсан билээ... Энэхүү технологи нь Герман, Канад зэрэг улсад хэрэгжээд 30-аад жилийн туршлага хуримтлуулсан байдаг юм байна. Монгол улсад энэ технологийн үйлдвэр байгуулагдаад 4 жил болж байгаа бөгөөд Монгол орны уур амьсгал болон стандартад тохируулан үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ технологийн барилга нь шал, хана, дээвэр, хаалга, цонхноосоо дулаан алддагүйгээс гадна, Монгол улсад мөрдөгдөж буй дулаан алдагдлын үзүүлэлт 25 гэж үздэг бол энэхүү ICF Герман технологи нь 0,3-тай байдаг юм байна. Дулаан алдагдалгүй байшин барьсан тохиолдолд халаалтыг цахилгаанаар шийдэх нь хамгийн зөв шийдэл бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүнийдийг нэвтрүүлж, инженерийн гаргасан зураг төслийн дагуу стандартад нийцүүлэн хэрэглээний зардлаа тооцож шийдэх нь хамгийн зөв юм. Багануур хотод баригдаж буй "Эвтард Багануур" хотхоны ханын бүтээц нь ICF Герман технологи, Дээврийн мод нь Польш улсаас, Цонх нь Германаас гаралтай Орос улс, сибирт үйлдвэрлэгдэж Монгол улсад ирж байгаа юм байна. Тэгэхээр энэхүү иргэд нийлж нэгдээд өөрсдөө бүтээж буй хотхон нь Герман, Польш, Орос, Монгол стандартуудыг нэгтгэсэн Эвтард стандартыг бий болгон бүтээж байгаа юм байна.
ИРГЭД БУЮУ ХЭРЭГЛЭГЧИДЭЭСЭЭ ҮҮСЭН БИЙ БОЛСОН ЦОРЫН ГАНЦ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

$ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!

? Надад төлөвлөгөө байна... Танд...

Дөрвөн үндсэн чиглэл болон нэгдэх группын холбоос:
/(1)-Газартай ба Мөнгөтэй (2)-Газаргүй ба Мөнгөтэй (3)-Газартай ба Мөнгөгүй (4)-Газаргүй ба Мөнгөгүй/
1. https://www.facebook.com/groups/1389411017948009/
2. https://www.facebook.com/groups/293715157456879/
3. https://www.facebook.com/groups/319725558194854/
4. https://www.facebook.com/groups/234489676748994/
Тус ТББ нь 18,000 гишүүдээ дөрвөн секторт бүлэг болгон бодлогоор хэрэгжүүлж буй цорын ганц төрийн бус байгууллага юм.

Дараах холбоосоор нэгдээрэй: https://www.facebook.com/pages/Өөрийн-Байшин/424575687678641https://www.facebook.com/pages/Өөрийн-Байшин/424575687678641

"ӨӨРИЙН БАЙШИНГАА БОСГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ" ХӨТӨЛБӨР
"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ - "A plan to build your own house" NGO

Блог: http://uuriinbaishin.blogspot.com
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
Холбоо барих: 91058813, 96701249, 96064990, 91990539, 94940083, 99058520, 89014563

BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
шилдэг Монголчуудад ээлтэй төслөөр шалгарсан "ӨББТ" ТББ
https://www.facebook.com/pages/Өөрийн-Байшин/424575687678641

Comments

Popular Posts