АНХНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО...

Эвтардын түүхийг бид хамтдаа бүтээх болно... Анхны шав тавих ёслол маань хурдан удмын адуугаар мялаалгасан нь үнэхээр бэлэгшээлтэй зүйл боллоо... учир нь зүүн бүсийн алдарт уяач н.Ганбаатар ах хурдан удмын үрээ бэлгэлэсэн нь энэхүү ажлыг хүн бүр сэтгэл зүрхээрээ дэмжиж хамт байгаагийн маш том илрэл гэж ойлгож байна. Монголчууд маань морио дээдэлдэг ард түмэн бидний энэхүү санаачлага нь ийнхүү хурдан морь шигээ саад бэрхшээлгүй, сэтгэчлэн бүтэх болтугай... Биднийг дэмжиж хүрэлцэн ирж сэтгэлийн үгээ бидэнд урам болгон хайрласан Багануур хотын бүхий л удирдлагууд болон энэ ажлыг дэмжиж сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг бүх л хүмүүстээ чин сэтгэлийн гүн талархалыг хүсч байна. Та бүхэндээ маш их баярлалаа...
Та бүхэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.
 
Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбажав
 "Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ-ын Тэргүүн Ч.Батцэнгэл

Шав тавих ёслол дээр хэлсэн Ч.Батцэнгэл-ийн үг
Энэ ажлыг анх эхлүүлэхдээ “Эвтард”-ын түүхийг бид  хамтдаа бүтээх болно гэж хэлж байсан минь амьдралд биелэлээ олж түүхийн эхлэлийн ШАВ-ыг тавих гээд энд зогсож байгаадаа баяртай байна. 

Эвтэй байхдаа Монголчууд хүчтэй гэж бид бүгд ярьдагч одоо үед тэр болгон амьдралд харагдаад байхаа больчихсон гэж сонсогдох болсон. Тэгвэл би нэгэн түүхийг сануулхыг хүснэм тэр бол Монголчууд эвийн хүчээр Дэлхийг удирдаж явсан түүх бидэнд бий... Тэгвэл бид мартагдсан түүхээ дахин бичихээр энд зогсож байна. Тиймээ бид “Эвтард”-ын түүхийг хамтдаа бүтээх болно. 

Тэгээд гайхалтай хоёр хүний хэлсэн үгээр хэлэх үгээ дуусгах гэсэн юм. 
Азид анх удаа эдийн засгийн ухааны нобелийн шагнал хүртэж байсан... Ким Үжин “Түүх бол тэмүүлэн мөрөөдөгчийн бүтээл юм” гэж хэлсэн байдаг.
Дараагийн хүн бол та бидний бүгд мэдэх  “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт Бавуугийн Лхагвасүрэн –гуай орохдоо нэгэн гайхалтай үгийг хэлсэн юм. “Сэтгэл хүрсэн газар үйлдэл хүрдэг юм” гэж хэлсний гүн утгыг бодож олход Монголчууд эвийн хүчээр, Сэтгэлийн хүчээр үйлдэл бүх нь хүрсэн байдаг юм. 

Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр бидний сэтгэл хүрчихсээн бидний үйлдэл эхлэж  байна... 
Та бүхэндээ ажлын амжилт хүсье!
БАЯРЛАЛАА...

  Багануур дүүргийн Залуучуудын Холбооны Тэргүүн Д.Нити

Шав тавих ёслол дээр хэлсэн Д.Нити-ийн үг

Эвтард Багануур хотоны анхны захиалагч, худалдан авагчид, төслийг сонирхогчид, хамтран ажиллаж байгаа түнш байгууллагууд, дүүргийн удирдлага, хэлтсийн дарга нар, засаг дарга аа. 

Эвтард бол бизнесийн төсөл биш ээ. Хэрэгжүүлж байгаа залуучууд бид өндөр дээд хэмжээний сэхээтнүүд биш ээ. Та бүхний дунд амьдарч байгаа жирийн ажилтан, албан хаагч, тамирчин, багш хүмүүс гэдэг нь нууц биш ээ. Гэлээ гээд өөрсдийгөө чамлаад, гараа хумхиад, аж амьдрал аяандаа сайжрахыг хүлээгээд суух шалтгаан биш ээ. Энэ төслийг санаачлахаас эхлээд өрнүүлж, хэрэгжиж дуусах хүртэл ажиллана гэдэг бидний хэмжээний хүмүүст амар биш ээ.

Бид барууныхны өөдөөс мэдлэг ярих хэмжээнд хүрсэн биш ээ. Энэ үйл ажиллагаа бол зуун таван герман айл өрх зуслангийн байшингаа барих дайны энгийн зүйл гэдэг нь нууц биш ээ. Манай улсад ийм төрлийн хөтөлбөр шууд хэрэгжихэд хялбар биш ээ. Харин манай дүүргийн төр захиргаа энэ төслийг анхнаас нь дэмжиж, хамтран ажиллаж байгаа нь нууц биш ээ.

Багануур дүүрэгт амины орон сууцны чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл зөвхөн манай энэ төсөл биш ээ. Манай дүүргийн иргэдийн амины орон сууцны сонголт цөөхөн биш ээ. 
Миний бие удирдагч, манлайлагч, уран илтгэгч биш ээ. 

Харин..
Эвтард Багануур төсөл бол хөршүүд хэлэлцээд, нэгдсэн зохион байгуулалтад орж, өмчийн газар дээрээ эксперт орон сууц буюу улсад албан ёсны бүртгэлтэй барилга байгууламжийг зураг төсөл, норм стандартын дагуу, бодит үнээр захиалан гүйцэтгүүлэх, түүнийг өмчлөх болон захиран зарцуулах үйл ажиллагаа мөөн. Бодит үнэ гэдэг нь хямд үнээс эрс өөр, худалдан авагчдаа чанарыг шудрагаар хүргэх нийгмийн хөтөлбөр, цогц үйл ажиллагаа мөөн.
Энэ хугацаанд Дүүргийн төр захиргаа бүх шатанд нь дэмжин, хууль эрх зүйн гаргалгааг нээж, хамтран ажиллаж байгаа нь та бидэнд үзүүлж байгаа бодит хөрөнгө оруулалт мөөн. 
Цаашид тулгарах о лон асуудлыг хамтран шийдээд, хүссэн үр дүндээ хүрнэ гэдэг нь бидний итгэл, сэтгэл мөөн...

Энэ удаагийн төслөө амжилттай хэрэгжүүлээд, дараа дараагийн бүсүүдэд нэвтрүүлэхийг зорьж байгаа нь бидний төлөвлөгөө мөөн.

АНХААРЛАА ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

  "Эвтард Багануур" хотхоны анхны худалдан авагч Л.Энэбиш

Comments

Popular Posts