ЭВТАРД БАГАНУУРЫН ХАМТ ОЛОН АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛЭЭ ХУВААЛЦСАН БАЙНА...
"Эвтард Багануур" сан байгуулагдаад хоёр долоо хонож байна.
Энэ хугацаанд юу бүтээв?
Энэ хугацаанд юу бүтээв?
- Эвтард Багануур Хотхон төслийн Түр зөвлөл буюу Ашиглалтын өмнөх захиргаабайгуулагдан, ажилдаа оржээ. Бид загварын байшингаа барьж дуусгах хүртлээ 1 дүгээр хорооны Хурлын танхимд "оффислож" байгааг дуулгая.
- @Монгол даатгал төслийн бүх эрсдлийг хөнгөлөлттэй нөхцлөөр хариуцахаа мэдэгдлээ.
- ХААН БАНК нь зээл авах худалдан авагчдын нөхцлийг хөнгөлж, урьдчилгааг 20% хүртэл буурууллаа. Мөн манай төсөлд зориулан зээлийн тусгай багц гаргах ба жилийн 16 хувийн хүүгээр тооцно. Амины орон сууцны зээлийн журам мөрдөгдөж эхэлбэл 8 хувь руу шилжих боломжтой.
- Урьдчилгаа төлж чадах худалдан авагчийн гол нөхцөл бол барьцаа хөрөнгөтэй байх. Хэрвээ хангахгүй бол Зээлийн батлан даалтын санд хандах хэрэгтэй. Ялангуяа эмч, багш, цагдаа, гал сөнөөгч гэх мэт Төрийн албан хаагчдад хамааралтай. Үүнийгээ нэгдсэн байдлаар шийдэцгээнэ.
- Бүтээцийн шилэгдмэл шийдлийг экспертүүдээр батлууллаа. Шийдлийн нэр: "Бүрэн цутгамал бетон" барилга. Энэ шийдэл нь /@Insulatio concrete form/ ICF технологид суурилсан бөгөөд та бидний цаг хугацаа, эд хөрөнгөнд хэмнэлт авчрана.
- Хэлж заншсанаар “тогонд алуулах" явдлаас улам бүр холдоно. Эрчим хүчний үндсэн хэрэглээгээ С.Э.Хүчний төрөлд ордог нарны үүсгүүрээр шийдэх санааг Түр зөвлөл маань гаргаж, ажлын зурагтаа нэмж тусгуулахаар болсон. Мэдээж, төвийн эрчим хүчний байгууламж нөөц байдлаар угсрагдана.
- Түр зөвлөлийн ажлын хугацаанд байр худалдан авах хүсэлтийн АНКЕТ нэмж 136 ирснийг бүртгэж, зээлдэгчийн судалгааг боловсруулж байна. Тэдгээрээс 100% бэлэн мөнгөөр худалдан авах /зээл авахгүй/ хүсэлт 9,6 хувийг эзэлж байна.
- Ирэх долоо хоногт ХАМГИЙН АНХНЫ худалдан авагчийг шалгаруулж, газрын захирамж олгоод ХАМГИЙН АНХНЫ загварын байшинг барих ажилдаа орно.
- Эвтард төсөл бол Дүүргийхээ 35 жилийн ойд барьж буй бидний бэлэг юм.
- Сан байгуулагдсанаас хойш нээг их удсан юм шиг санагдаад байсан чинь хоёр л долоо хонож байгаа юм байна.
ИРГЭД БУЮУ ХЭРЭГЛЭГЧИДЭЭСЭЭ ҮҮСЭН БИЙ БОЛСОН ЦОРЫН ГАНЦ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА
$ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!
? Надад төлөвлөгөө байна... Танд...
Дөрвөн үндсэн чиглэл болон нэгдэх группын холбоос:
/1-Газартай ба Мөнгөтэй 2-Газаргүй ба Мөнгөтэй 3-Газартай ба Мөнгөгүй 4-Газаргүй ба Мөнгөгүй/
1. https://www.facebook.com/groups/1389411017948009/
2. https://www.facebook.com/groups/293715157456879/
3. https://www.facebook.com/groups/319725558194854/
4. https://www.facebook.com/groups/234489676748994/
Тус ТББ нь 18,000 гишүүдээ дөрвөн чиглэлд бүлэг болгон бодлогоор хэрэгжүүлж буй цорын ганц төрийн бус байгууллага юм.
Дараах холбоосоор нэгдээрэй: https://www.facebook.com/pages/Өөрийн-Байшин/424575687678641https://www.facebook.com/pages/Өөрийн-Байшин/424575687678641
"ӨӨРИЙН БАЙШИНГАА БОСГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ" ХӨТӨЛБӨР"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ -
"A plan to build your own house" NGO
Блог: http://uuriinbaishin.blogspot.com
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
Холбоо барих: 91058813, 96701249, 96064990, 91990539, 94940083, 99058520,
BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
шилдэг Монголчуудад ээлтэй төслөөр шалгарсан "ӨББТ" ТББ

Comments
Post a Comment