УРИАЛГА

АРХИТЕКТОР, БАРИЛГА АРХИТЕКТУР-ЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД

Төрөөс гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол хөгжүүлэх, нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, шинэ суурьшлыг бий болгох зэргээр иргэдийг орон сууцжуулахад ихээхэн анхаарч буй өнөө үед бидний хэдэн залуус хүсэл зорилгоо нэгтгэн залуу гэр бүл, иргэд өөрсдийн хүчээр бага зардлаар өөрийн байшингаа босгох үндсэн зорилготой “Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ-ыг байгуулан ажиллаж байна.
Бид эхний ээлжинд зуун айлын жишиг хотхон барих “ЭВТАРД-1, 2, 3, ...” төслүүдийг хэрэгжүүлэх бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотын ерөнхий төлөвлөлт, хөгжлийн бодлогод нийцүүлэн орчин үеийн архитекурын шийдэл бүхий 100, 200 айлын жишиг эко хотхонг барьж байгуулах юм. Манай хөтөлбөр төрөөс хэрэгжүүлж буй инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол хөгжүүлэх зорилго, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй нягт уялдаж байна. Энэхүү жишиг хотхон амжилттай баригдсан тохиолдолд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж иргэд, залуучуудыг хямд өртгөөр өөрийн байшингаа босгоход туслан дэмжих замаар иргэдийн, тэр дундаа залуу гэр бүлийн орон сууцны асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх зорилго тавин ажиллаж байна.
“Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ-аас ЭВТАРД хөтөлбөрийн хүрээнд баригдах орчин үеийн архитекурын шийдэл бүхий 100, 200 айлын жишиг эко хотхоны зураг төслийг зохиож, бидний санаачилгыг дэмжихийг нийт архитекторчид, барилга архитектурын мэргэжлийн байгууллагуудад уриалж байна.
Анхаарах зүйл: Жишиг хотхон нь нийт 8-12 га талбайтай газарт баригдах ба тус бүр 60м2 талбай бүхий 100 айлын байшин, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, автомашины зогсоол, бичил үйлчилгээний төв (хүнсний дэлгүүр, үсчин, спорт заал гэх мэт), ногоон байгууламж, нэгдсэн харуулын байр зэрэг орчин үеийн хотхонд нэн шаардлагатай объектуудыг багтаасан байна. Бид хамгийн бага зардлаар хотхоныг барьж байгуулах зорилготой тул хотхоны байшин, объектуудын зураг төсөл хамгийн оновчтой шийдэлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нь чухал.
Та бүхэн жишиг хотхоны зураг төслийг зохиож, бидний санаачилгыг дэмжинэ гэдэгт итгэж байна.
Харилцах хаяг: СБД, Монгол 3-р сургууль, Хойд талд 7А байр 104 тоот
Холбоо тогтоох: 91058813, 96701249, 99289085, 94940083, 96064990, 88440189
И-мэйл: ownhouse.mn@gmail.com


...........................................................................................................................................................................................

$ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!

? Надад төлөвлөгөө байна... Танд...

Дөрвөн үндсэн чиглэл болон нэгдэх группын холбоос:
/1-Газартай ба Мөнгөтэй 2-Газаргүй ба Мөнгөтэй 3-Газартай ба Мөнгөгүй 4-Газаргүй ба Мөнгөгүй/
1. https://www.facebook.com/groups/1389411017948009/
2. https://www.facebook.com/groups/293715157456879/
3. https://www.facebook.com/groups/319725558194854/
4. https://www.facebook.com/groups/234489676748994/
Тус ТББ нь 18,000 гишүүдээ дөрвөн чиглэлд бүлэг болгон бодлогоор хэрэгжүүлж буй цорын ганц төрийн бус байгууллага юм.

Дараах холбоосоор нэгдээрэй: https://www.facebook.com/pages/Өөрийн-Байшин/424575687678641

"ӨӨРИЙН БАЙШИНГАА БОСГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ" ХӨТӨЛБӨР
"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ -
"A plan to build your own house" NGO

И-мэйл: ownhouse.mn@gmail.com
Холбоо барих: 91058813, 96701249, 96064990, 91990539, 94940083, 99058520,

BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
шилдэг Монголчуудад ээлтэй төслөөр шалгарсан "ӨББТ" ТББ

Comments

Popular Posts