БАРИЛГА.МН
Ч. Батцэнгэл: Залуу гэр бүлүүд хямд өртгөөр өөрийн гэсэн байшингаа барих боломж бий...
Нэмсэн: 2014-05-12 Үзсэн тоо: 8671Залуу гэр бүлүүд өөрийн гэсэн мөнгөн хуримтлал үүсгэж чадаагүй байдгаас шууд байр, орон сууцанд орох боломж тун хомс. Харин өөрсдийн гэсэн багахан газар дээр өөрийнхөө гараар амины орон сууцыг 2 өрөө орон сууц худалдан авах төсвийн тал хувиар л барих боломж байгаа аж. Ийм санаачлагыг гаргаад ажил хэрэг болгохоор сэтгэл зүрхээ шулуудсан нэгэн залуутай уулзаж ярилцлаа. Түүнийг Ч.Батцэнгэл гэдэг бөгөөд “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” хөтөлбөрийг санаачлан өөрийн адил олон залуусыг хямд үнээр байшингаа барихад нь туслахаар шийдсэн байна.
- “Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө” хөтөлбөр хэзээнээс эхэлсэн бэ?
Одоогоос гурван сарын өмнө Фэйсбүүкт
хуудас нээгээд энэ санаачлагаа эхлүүлсэн. Одоогоор 11 мянга гаруй
гишүүнчлэлтэй болоод байгаа. Харин гишүүд өөрсдөө уулзаж ярилцая гэсэн
санаачлага гаргаад өнгөрсөн 3-р сарын 19-д анхны уулзалтаа хийсэн. Тэр
уулзалтан дээр 300 гаруй хүмүүс ирсэн. Миний ажигласнаар тэдгээр 300
хүний 200 хүн нь яг өөрийн байшингаа барихаар судалгаа хийгээд
төлөвлөчихсөн байсан. Яагаад энэ хөтөлбөрийг бий болгохоор зорьсон бэ
гэхээр надад өөрийн гэсэн байшингаа барих төлөвлөгөө бий, надтай адил
жирийн залууст ч ийм хүсэл байгаа. Ингээд хэд хэдэн хүмүүс хоорондоо
нийлээд төлөвлөгөөгөө гаргаад харахаар тэндээс хамгийн зөв шийдэл гарна.
Ингэж л хэн хэндээ тустай сайн байшингийн загвар хийц гарна гэсэн үг.
Би зөвхөн өөртөө ашигтай байдлаар энэ ажлыг эхлүүлээгүй. Залуу гэр бүлүүд хямд өртгөөр өөрийн гэсэн байшингаа барих боломж нөхцлөөр хангаж,
барилгын материалыг авахдаа ямар нэгэн дамжлагагүйгээр шууд газар
дээрээс захиалаад авах боломжууд гаргаж өгөхийг зорьж байгаа.
- Энэ хөтөлбөрөө цаг алдахгүй ажил хэрэг болгоход саад бэрхшээл нь юу байна?
Саад бэрхшээл мундахгүй. Хэдийгээр
олон гишүүнчлэлтэй болсон ч манай Фэйсбүүк хуудас хакердуулсан. Зарим
нэг барилгын материал оруулж ирдэг нөхдүүд сайн муу үгээр хэлж, гүтгэн
доромжилж байна. Барилгын материалыг хэд дахин нугалсан үнээр борлуулдаг
хүмүүсийн хийж байгаа ажил байх. Бидний энэ хөтөлбөр хэн нэгний
бизнесийг унагах гэсэн зорилго агуулаагүй. Харин тэр орон сууц бариад
байгаа нөхдүүд үүнийг
дэмжвэл эргээд залуу гэр бүлүүд 4-5 жилийн дараа тэдний барьсан орон
сууцыг худалдан авах мөнгөө хуримтлуулж эхлэнэ шүү дээ.
- Энэ хөтөлбөрөө цаашид ямар зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх вэ?
Бид эхний уулзалтаараа зохион
байгуулалтанд орох ёстойгоо ярилцсан. Тэр уулзалтан дээр 40 жил
байшингийн талаар судлагаа хийсэн хүн хүртэл ирсэн. Мөн манай гишүүдийн
дунд байшингийн халаалтыг туршаад үзчихсэн янз бүрийн мэргэжил
боловсролтой хүмүүс нэгдсэн байгаа. Урд хөршөөс барилгын материал оруулж
ирж байгаа нөхөд Монголдоо авчраад үнийг нь хэд дахин өсгөчихдөг
болсныг бүгд л мэддэг болж.
Тиймээс бидний зүгээс ажлын хэсэг гараад судалгаа хийж байна. Архитектороор суралцаж байгаа залуучууд энэ хөтөлбөрт нэгдэхийг уриалж байгаа. Магадгүй байр түрээслээд ажлаа хийгээд явж байгаа, өөрийн гэсэн байшинтай болохыг хүсдэг залуус ч бий. Тэгвэл тийм залуу долоо хоног толгойгоо гашилгаж нэг давхар байшингийн зураг гаргана биз дээ. Ингээд хөлс хөдөлмөрөө гаргасан загварыг нь олон хүн захиалаад ирэхээр олсон орлогоо хуримтлуулаад өөрийн байшингаа босгох боломж бүрдэх юм. Ийм маягаар зөв бодолтой залуусыг нэгтгээд цаашдаа төрийн бус байгууллага үүсгээд явья гэж зорьж байна.
Тиймээс бидний зүгээс ажлын хэсэг гараад судалгаа хийж байна. Архитектороор суралцаж байгаа залуучууд энэ хөтөлбөрт нэгдэхийг уриалж байгаа. Магадгүй байр түрээслээд ажлаа хийгээд явж байгаа, өөрийн гэсэн байшинтай болохыг хүсдэг залуус ч бий. Тэгвэл тийм залуу долоо хоног толгойгоо гашилгаж нэг давхар байшингийн зураг гаргана биз дээ. Ингээд хөлс хөдөлмөрөө гаргасан загварыг нь олон хүн захиалаад ирэхээр олсон орлогоо хуримтлуулаад өөрийн байшингаа босгох боломж бүрдэх юм. Ийм маягаар зөв бодолтой залуусыг нэгтгээд цаашдаа төрийн бус байгууллага үүсгээд явья гэж зорьж байна.
- Хамгийн багадаа хэдий хэрийн төсвөөр өөрийн гэсэн амины орон сууц барих боломж байна вэ?
Иргэдийн зүгээс ихэвчлэн 60 м2 амины орон сууц барих сонирхолтой байдаг юм билээ.
Илүү нарийвчлан хэлэх юм бол 10 хүний 7 нь ийм хэмжээний амины орон
сууц барих сонирхолтой. 20 сая төгрөгөөр ийм хэмжээний амины орон сууцыг
барих боломж байна шүү дээ. Манай гишүүд өөрсдөө ийм төрлийн судалгаа
хийж өөр хоорондоо мэдээлэл солилцоод цаашдаа илүү олон хүнд хүргэнэ гэж
бодож байгаа.
- Танай санаачилсан энэ хөтөлбөрийн хүрээнд хямд үнээр барилгын материалаа аваад амины орон сууцаа барих хүсэлтэй залуу гэр бүлд хэрхэн туслах боломжтой вэ?
Манай гишүүн залуусын зарим нь өөрийн
гэсэн газартай, мөнгөтэй байна. Тэд хамтраад өөрсдийн байшингаа барих
материалаа яг газар дээрээс нь үйлдвэрийн үнээр авах боломжтой байгаа
юм. Одоогоор ийм хүсэлтэй 200-аад залуус бий. Үүний цаана мянгаад залуус
байгаагын дийлэнх нь өөрийн гэсэн газаргүй. Иймээс тэдгээр залуусыг
газартай болгохын төлөө зорино. Үүгээр дамжуулаад бид мөнгө олно гэсэн
үг биш. Ерөөсөө хөтөлбөрийн санаа нь 10 залуу нийлээд барилгынхаа материалыг захиалаад өөр өөрсдийнхөө байшинг нийлээд барих юм.
Манай гишүүд ийм төрлийн ажлаа өөрсдөө дотроо ойлголцоод зохион
байгуулалтанд ороод хийж байгаа. Маш олон санаагаа нийлүүлж тэндээс зөв
шийдлийг гаргаад л хийхээр зорьж байна.
- Өнөөдрийн байдлаар залуучуудын дунд шууд бэлэн мөнгө өгөөд байр, орон сууц авах хүн тун ховор байна. “Өөрийн байшингаа босгох” хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлүүдэд зээлийн хүү багатай ч юм уу, эсвэл сар сард төлөөд байх боломжийг бүрдүүлэх боломж бий юу?
Хотын дарга Э.Бат-Үүл НОСК байгууллаа,
таун хаусыг 200, 200-аар барьж, дэд бүтцээр нь хангая гэж яриад
байна. Гэтэл үүнийгээ шийдэх арга замаа олоогүй. Хүмүүстэй ярилцаж,
ойлголцох л хэрэгтэй байгаа юм. Гэхдээ эцсийн ашиг сонирхолгүй байх
хэрэгтэй. Хэн нэгний ашиг сонирхол ороод явчихаар ард түмэн чинь тэнэг биш болохоор дэмжихээ больчихно. Бид 5 жил зүтгээд ажлаа амжуулахад манай залуу гэр бүлүүд бүгд л өөрийн гэсэн байшинтай болох болно.
- Өөр бусад төрийн болон бус байгууллагуудын зүгээс хамтрах, туслах санал хэр тавьж байна?
Бүх салбарын хүмүүс ирж уулзаж байна.
Тэдгээр хүмүүс надаас “чамд ямар ашигтай вэ” гэж асуудаг. Би эргүүлээд
“танд ямар ашигтай вэ” гэж асуудаг. Би тэдгээр хүмүүст “надад ашиг чухал
биш, үр дүн л чухал байгаа юм” гэж хэлдэг. Одоо цагт хүмүүсийн нэгэндээ
итгэх итгэл бага болсон байна. Олон хүмүүсийг цуглуулаад ажлаа хийх гэж
байтал хэн нэг ашиг сонирхол харсан нөхөр орж ирээд үр дүнгүй болгочих
вий болгоомжилж байгаа. Өөрийн гэсэн байшингаа барих гэсэн зүрх сэтгэлээ
нэгтгэсэн хүмүүс өөрсдөө цааш нь зөвөөр хөгжүүлээд яваасай гэж хүсэж
байгаа юм. Манай төр засгийн удирдлагууд залуучуудаа хуримтлалгүй байна
гээд байдаг. Хуримтлалтай болгох арга чинь энэ биш гэж үү.
Бидэнтэй хамтран ажиллах дэмжих хүсэлтэй хүмүүст хандаж хэлэхэд ямар нэгэн ашиг сонирхол харахгүйгээр уулзаасай гэж хүсэх байна.
Бидэнтэй хамтран ажиллах дэмжих хүсэлтэй хүмүүст хандаж хэлэхэд ямар нэгэн ашиг сонирхол харахгүйгээр уулзаасай гэж хүсэх байна.
- Барилгын материалыг ямар нэгэн дамжлагагүйгээр худалдан авна гэж байгаа. Хаанаас барилгынхаа материалыг авах вэ?
Бид хамгийн бага зардлаар байшин
барихыг зориод байгаа. Канад хаусын жишгийн дагуу барья гэхээр чадал
арай хүрэхгүй байна. Гэхдээ барих нэг нь барьж л байг. Урд хөршийн
чанартай барилгын материал үйлдвэрлэдэг компанитай шууд харилцаад хэд
хэдээрээ нийлээд өөрсдөө материалаа аваад ирэх боломж бий. Бидний
зүгээс тухайн барилгын материал үйлдвэрлэгч компанид тавих шаардлагаа
тавина.
Залуу гэр бүлүүд шууд өгөх бэлэн мөнгөгүй учир 6 сарын хугацаанд ямар нэгэн зээлийн хүүгүйгээр эргэн төлөх боломжийг бүрдүүлж өгөх юм. Энэ хөтөлбөрийн цаашдын зорилго ингэж л явагдана.
Залуу гэр бүлүүд шууд өгөх бэлэн мөнгөгүй учир 6 сарын хугацаанд ямар нэгэн зээлийн хүүгүйгээр эргэн төлөх боломжийг бүрдүүлж өгөх юм. Энэ хөтөлбөрийн цаашдын зорилго ингэж л явагдана.
- Тэгэхээр залуу гэр бүлийн өрхийн санхүүгийн чадамжийг хүртэл харгалзан үзэх хэрэгтэй болно гэсэн үг үү?
Тэр боломжтой. Манай залуу гэр бүлүүд
банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад л хүнд дарамт
болдог. Өөрөөр хэлбэл барилгын материал үйлдвэрлэдэг, зургийн дагуу
гүйцэтгэдэг компаниудтай шууд хоёр талын гэрээ байгуулаад мөнгөө бага
багаар нь төлөөд байх бололцоо байгаа.
- Энэ хөтөлбөр хэдий хүртэл үргэлжлэх вэ?
Цаашид тогтмол үргэлжлээд яваасай
гэсэн хүсэлтэй байгаа. Өөрөөр хэлбэл бидэнтэй бидэнгүй цааш үргэлжлээд
яваад байгаасай гэж боддог.
Ярилцсан: И.Алтангэрэл
Мэдээг оруулсан: i.AltangerelЯрилцсан: И.Алтангэрэл
Эх сурвалж: barilga.mn
Comments
Post a Comment