ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИНД... 2014.12.25 өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь орууллаа.
Ч.Батцэнгэл: Залуу гэр бүл 20 сая төгрөгөөр орон сууцтай болох боломж байна.
Төрөл бүрийн ажил мэргэжилтэй хэсэг залуус санаа нэгдэж, "Өөрийн байшингаа босгох төлөвлөгөө" гэсэн өвөрмөц нэр бүхий төрийн бус байгууллагыг байгуулсан байна. Тэдний санаа зорилгын талаар тус ТББ-ын тэргүүн Ч.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Танай ТББ-ын нэр сонирхолтой санагдлаа. Энэ байгууллагыг үүсгэн байгуулах шалтгаан юу байв, өөрсдийн зорилго зорилтын талаар танилцуулна уу?
-Манай өнөөгийн залуучууд, залуу гэр бүлийн хүндрэлтэй гол асуудал нь орон байр болчихоод байна. Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцанд урьдчилгаагаа яаж ийгээд төлөөд ордог юмаа гэхэд сар бүр хэдэн зуун мянган төгрөг төлөх болдог. Найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан нөхцөлд шүү дээ. Үүнээс гадна бэлэн мөнгөө төлөөд байр авчих залуу гэр бүл хэд билээ гэхчлэн асуудал их байна. Энэ байдлыг тал бүрээс нь судалж, нөхцөл шалтгааныг тодруулсны эцэст барилгын материалыг ямар нэг дамжлагагүйгээр авч, төрөл бүрийн мэргэжлийн залуус өөр өөрийн чадах юмыг хийчихвэл өртөг зардал хямдрах боломжтой юм байна гэж харсан хэрэг. Үүнийгээ олон нийтийн сүлжээгээр бусадтай хуваалцахад маш олон шинэ санаа, санал санаачилга гарч ирсэн. Түүнийгээ цааш өргөжүүлж, ийм нэртэй ТББ байгуулсан юм. Одоогоор манай ТББ-д 11 мянга орчим хүн нэгдээд байна.
-ТББ-аа хэдийд байгуулсан юм бэ. Энэ олон хүнийг нэгтгэснийг бодоход нэг талаар нийтийн ашиг сонирхолд нийцэж байгаа хэрэг байх. Нөгөө талаар бусдыг татах ямар ажил хийж байна вэ?
-Бид 2014 оны эхээр зохион байгуулалтад орж эхэлсэн. Тэгээд юуны өмнө Монголын нэг айл өрхөд ямар хэмжээний талбайтай байр сууц байвал зохистой юм бэ гэсэн судалгааг хийж үзсэний үндсэн дээр 60 ам метр талбайтай байх нь дундаж бөгөөд зохистой харьцаа болохыг тогтоосон. Дараа нь ийм хэмжээний талбайтай хувийн байшинг хамгийн багадаа ямар өртгөөр босгож болохыг тооцоолоод 20 сая төгрөгт багтааж болно гэж үзсэн.
-Өнөөгийн ханшаар уу. Яаж ийм бага өртгөөр босгох гэж. Боломж байх уу?
-Боломж байгааг бид маш нарийн тооцож гаргасан. Үүний үндсэн дээр эхний ээлжид 20 сая төгрөг гаргачих боломжтой 100 залууг нэлээд нарийн шалгуураар бүртгэж, баталгаажуулсны үр дүнд "Эвт ард-1" гэсэн төсөл боловсруулсан байгаа.
-Энэ нь юу гэсэн үг юм бэ?
-Эв найртай ард түмэн гэх утгатай. Тэгээд бидний боловсруулж хэрэгжүүлэхээр зэхэж байгаа анхны төсөл учраас "1" гэж эхэлж байна. Дараа дараагийнх нь "Эвт ард-2" гэхчлэн үргэлжилнэ гэж төлөвлөж байгаа юм.
-Төсөлд хамрагдах хүсэл сонирхолтой залуучууд олон байна уу?
-Урьдчилсан байдлаар 500 залуу анкетаа бөглөчихөөд байгаа. Тэдгээрээс эхний ээлжид 100 залуу гэр бүлийг шалгаруулж төсөлд хамруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Бид манай төсөлд хамрагдах хүсэлтэй байгаа залуусаа дөрвөн бүлэгт хувааж үзсэн. Үүнд, газартай болон тодорхой хэмжээний мөнгөтэй хүмүүс. Тэд өөрийн нэр дээр газартай ч гэсэн өөрт байгаа мөнгө нь байшин сууц барьж хүрэхгүй хэсэг байна. Дараа нь газаргүй мөртлөө мөнгөтэй нэг хэсэг байхад мөнгөгүй боловч газартай залуус байдаг. Эцэст нь газар, мөнгөгүй ч гэсэн орон байртай болохыг хүссэн хэсэг байна шүү дээ. Тэднийг хооронд нь нэгтгэж ээлж дараагаар орон байртай болгох нь бидний эцсийн болоод туйлын зорилго байх юм.
-Эхний ээлжид аль бүлэг нь танай төсөлд хамрагдах юм бэ?
-Газаргүй боловч тодорхой хэмжээний мөнгөтэй залуусыг хамруулах бодолтой урьдчилсан шалгаруулалтыг хийж байна.
-Газрын асуудлыг нь шийдсэн үү?
-Хотын төвөөс 25 км-ийн зайд шинэ нисэх буудал буюу Хөшигийн хөндий рүү явах замд 100 айлын хотхоны газар авах талаар ярьж, холбогдох газраас нэлээд нааштай хандаж байгаа. Манай төсөл улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хэрэгжих боломжтой учраас зөвхөн газрын асуудлыг шийдчихвэл бид хотхоноо барьж байгуулаад бусад бүлгийнхэн болон нийт ард иргэдэд эергээр нөлөөлөх байх гэж бодож байна. Нөгөө талаар амьдрах орчноо өөрсдөө бүрдүүлье гэсэн нэг санаа биднийг нэгтгэж байгаа юм. Бас төрөөс үнэ төлбөргүй эзэмшүүлж буй газраа үр дүнтэй ашиглах боломжийг залуустаа нээж өгч байгаагаараа онцлог гэж хэлж болно.
-Тэр хотхонд барих амины орон сууц нь бүгд нэг загварынх байх уу?
-Манай ТББ-д нэгдсэн архитектор залуучууд дөрвөн янзын орон сууцны загвар гаргаад бэлэн болгочихсон байгаа. Гэхдээ бүгд дээр хэлсэнчлэн 60 ам метр талбайтай байх юм.
-Тэдгээр орон сууцныхаа дулаан, халаалтыг яаж шийдэх юм бэ?
-Дулаан, халаалтыг цахилгаан эрчим хүчээр шийдэх юм. Харин бохирын болон цэвэр усны шугамыг хамтын хүчээр шийдэхээр төлөвлөж байгаа. Нэг айл өрх энэ асуудалд 20 орчим сая төгрөг зарцуулахаар байгаа бол 100 айл нийтээр хамтран зохион байгуулснаар таван сая төгрөгт л багтах боломжтой. Нөгөө талаар барилгын материалыг олон дамжлагаар хэрэглэгчдэд хүргэснээр үнэ нь өсдөг талтай. Харин хотхон даяараа барилгын бүх төрлийн материалыг гадаад, дотоодын үйлдвэрээс шууд татвал үнэ өртөг нь хамаагүй хямд байх боломжтой юм байна. Дээр нь орон сууцныхаа дотор заслыг ч юм уу цахилгааны асуудлыг өөрсдийн хүчээр хийх нь өртгийг багасгах боломжийг олгож байгаа юм.
Энэхүү ярилцлагыг өнгөрсөн оны сүүлчээр авсан билээ. Оны өмнөхөн Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбооноос Chinggis.mn сайттай хамтран явуулсан олон нийтийн санал асуулгад "Эвт ард-1" төсөл тэргүүлсэн байна. Тус төсөл нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан "Орон сууцжуулах хөтөлбөр" болон нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачлан хэрэгжүүлж байгаа төслүүдийн үргэлжлэл болох өндөр магадлалтайг санал асуулгад оролцогчид онцолсон байжээ. "Эвт ард-1" төсөл өнгөрсөн оны "Монголчуудад ээлтэй төсөл" номинацид ийнхүү шалгарсан байна.

...........................................................................................................................................................................................
$ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!
? Надад төлөвлөгөө байна... Танд...
Дөрвөн үндсэн чиглэл болон нэгдэх группын холбоос:
/1-Газартай ба Мөнгөтэй 2-Газаргүй ба Мөнгөтэй 3-Газартай ба Мөнгөгүй 4-Газаргүй ба Мөнгөгүй/
1. https://www.facebook.com/groups/1389411017948009/
2. https://www.facebook.com/groups/293715157456879/
3. https://www.facebook.com/groups/319725558194854/
4. https://www.facebook.com/groups/234489676748994/
Тус ТББ нь 18,000 гишүүдээ дөрвөн чиглэлд бүлэг болгон бодлогоор хэрэгжүүлж буй цорын ганц төрийн бус байгууллага юм.
Дараах холбоосоор нэгдээрэй: https://www.facebook.com/pages/Өөрийн-Байшин/424575687678641
"ӨӨРИЙН БАЙШИНГАА БОСГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ" ХӨТӨЛБӨР
"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ -
"A plan to build your own house" NGO
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
Холбоо барих: 91058813, 96701249, 96064990, 91990539, 94940083, 99058520,
BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
шилдэг Монголчуудад ээлтэй төслөөр шалгарсан "ӨББТ" ТББ

Comments
Post a Comment