"ЭВТАРД-1" ТӨСӨЛ
Өнөөдөр төрөөс гэр хорооллыг дахин төлөвлөж
барилгажуулах, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц
голлосон хороолол хөгжүүлэх, нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон
сууцаар хангах, шинэ суурьшлыг бий болгох зэргээр иргэдийг орон
сууцжуулахад ихээхэн анхааран ажиллаж байна. МУ-ын Засгийн Газраас
дэвшүүлсэн “100 000 орон сууц”, “Улаанбаатар хотын гэр хорооллыг орон
сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”, “Шинэ бүтээн байгуулалт”
дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл
хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу дорвитой ажлууд хийгдэж байгаа ч
иргэд, тэр дундаа залуу гэр бүл тэр бүр хамрагдаж чадахгүй байна.
Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2013 оны
байдлаар Улаанбаатар хотын айл өрхийн сарын дундаж орлого 1,044,640
төгрөг, 2014 оны байдлаар 60 м2 байрны үнэ дунджаар 1,3-1,8 сая төгрөг
байна. Иргэд 8 хувийн хөнгөлөлттэй 10 жилийн зээлд хамрагдана гэж үзвэл
сар тутам 1,578,678 төгрөг төлөхөөр тооцоо гарч байгаагаас үзэхэд бага,
дунд орлоготой иргэд тохилог орон сууц худалдан авах боломжгүй байна.
Ялангуяа залуу гэр бүлийн өрхийн орлого хүрэлцдэггүйгээс банкны зээлийн
шаардлагыг хангаж чаддаггүй, шаардлага хангасан нь цалингаас цалингийн
хооронд амьдардаг, нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын агаарын бохирдлын
хэмжээ сүүлийн жилүүдэд эрс ихэсч (70 хувийг гэр хорооллын яндангаас
гарч буй утаа дангаараа эзэлдэг), агаарын бохирдлоос үүдэлтэй төрөл
бүрийн өвчин, эмгэг нэмэгдсээр байгаа нь иргэдийг хямд өртөгтэй орон
сууцаар хангах шаардлагатайг харуулж байна.
Залуу гэр бүл, иргэд
өөрсдийн хүчээр бага зардлаар өөрийн байшингаа босгох үндсэн
зорилготойгоор тус ТББ-ыг үүсгэн байгуулж, эхний ээлжинд зуун айлын
жишиг хотхон барих “ЭВТАРД-1” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нэгдэн ажиллаж
байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотын ерөнхий төлөвлөлт, хөгжлийн
бодлогод нийцүүлэн орчин үеийн архитекурын шийдэл бүхий 100 айлын эко
хотхонг барьж байгуулах юм. Манай хөтөлбөр нь төрөөс хэрэгжүүлж буй
инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол хөгжүүлэх
зорилго, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий
төлөвлөгөөтэй нягт уялдаж, төсөлд хамрагдсан иргэд, гэр бүлийг өөрийн
амины орон сууцтай болгох юм.
Жишиг хотхон амжилттай баригдсан тохиолдолд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж иргэд, залуучуудыг хямд өртгөөр өөрийн байшингаа босгоход туслан дэмжих замаар иргэдийн, тэр дундаа залуу гэр бүлийн орон сууцны асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх зорилго тавин ажиллаж байна.

Бидний санал санаачилга, ЭВТАРД-1
хөтөлбөрийг төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд сайшаан
дэмжиж, хамтран ажиллаж байна.
...........................................................................................................................................................................................
$ Хамгийн бага зардлаар өөрийн байшингаа босгох төлөвлөгөөг хамтдаа боловсруулъя!
? Надад төлөвлөгөө байна... Танд...
Дөрвөн үндсэн чиглэл болон нэгдэх группын холбоос:
/1-Газартай ба Мөнгөтэй 2-Газаргүй ба Мөнгөтэй 3-Газартай ба Мөнгөгүй 4-Газаргүй ба Мөнгөгүй/
1. https://www.facebook.com/groups/1389411017948009/
2. https://www.facebook.com/groups/293715157456879/
3. https://www.facebook.com/groups/319725558194854/
4. https://www.facebook.com/groups/234489676748994/
Тус ТББ нь 18,000 гишүүдээ дөрвөн чиглэлд бүлэг болгон бодлогоор хэрэгжүүлж буй цорын ганц төрийн бус байгууллага юм.
Дараах холбоосоор нэгдээрэй: https://www.facebook.com/pages/Өөрийн-Байшин/424575687678641
"ӨӨРИЙН БАЙШИНГАА БОСГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ" ХӨТӨЛБӨР
"Өөрийн Байшингаа Босгох Төлөвлөгөө" ТББ -
"A plan to build your own house" NGO
И-мэйл: ownhouse.mn@gmail.com
Холбоо барих: 91058813, 96701249, 96064990, 91990539, 94940083, 99058520,
BEST OF MONGOLIA-2014 /олон нийтийн санал асуулгаар/
шилдэг Монголчуудад ээлтэй төслөөр шалгарсан "ӨББТ" ТББ

Comments
Post a Comment